
Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл баяр наадмын хурдан морины уралдаан аз хийморийн бэлгэдэл соёолон насаар үргэлжилж байна. Хүйн долоон худагт соёолон насны морьдын уралдаанд газар газраас цугласан 344 хурдан буян бүртгүүлснэс 250 гаруй нь барианаас гарсан юм.
Ингээд Ховд аймгийн Мянгад сумын уяач Батсуурийн Энхбаярын халтар үрээ түрүүлж, тод магнай, торгон жолоогоо өргүүллээ.
Уяач Б.Энхбаяр хэлэхдээ "Их баяртай байна. Мөнхбат тод манлайдаа их баярлалаа. Ховдоос Ш.Адьшаа гишүүний соёолонгийн түрүү байдаг. Энэ хоёр дахь нь болж байна. 2014 онд соёолон арав дотор давхиулаад, 2018 онд даага айрагдуулж байсан. Сайхан наадаарай та бүхэн.

Харин Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн уяач Б.Отгонсэлэнгийн саарал үрээ хурдлав.
Уяач нь хэлэхдээ "Маш их баяртай байна. Соёолон маань орон нутагтаа сайхан уралдаж байсан. Би хязаалан, соёолонтой ирсэн. Маргааш эрлийз нэг байгаа. Хязаалан маань 15-аар орсон. Сайхан наадаарай. Манай Хөвсгөл аймгийн Галт сумынхан төрийн наадамд хоёр соёолон айрагдуулж, хийморьтой сайхан байна аа" гэв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.