Нийгмийн
ЭМЯ: Хоногт 323 тохиолдол батлагдаж, 1100 иргэн эмнэлэгт хэвтэж байна
Коронавирусын халдварын тохиолдол өнгөрсөн 24 цагт 323-аар нэмэгджээ. Үүнээс 193 нь Улаанбаатар хотод, 130 нь орон нутагт илэрчээ.

Улаанбаатар хот болон 18 аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 1100 тохиолдол хэвтэн эмчлүүлж байна.
Халдварын тохиолдол сүүлийн өдрүүдэд огцом нэмэгдэж байгаа тул иргэд та бүхэн зай барих, гар ариутгах, амны хаалт зүүх зэргээр ахуйн дэглэмээ сайтар мөрдөхийг анхааруулж байна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.