"Тавантолгой түлш"-ийн захирал Ц.Даваацэрэнг АТГ-аас шалгаж, гэрт нь нэгжлэг хийжээ

Улаанбаатар хотыг сайжруулсан шахмал түлшээр хангадаг "Тавантолгой түлш" ХХК-ийн дарга М.Ганбаатарын оронд өнгөрсөн дөрөвдүгээр сард даргаар очсон Ц.Даваацэрэнг АТГ-аас шалгаж байна. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгож, их хэмжээний авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж буй бөгөөд гэр, албан өрөөнд нь нэгжлэг хийсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын хүрээнд баригдах төмөр замын ажлыг гүйцэтгэхдээ бусдад давуу байдал олгосон байж болзошгүй аж.
Ц.Даваацэрэнгийн хувьд: 2016 онд "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлаар ажиллаж байсан нэгэн. Улмаар тухайн үедээ "Эрдэнэт үйлдвэр"-ийн хөрөнгөөр барьсан "Эрдэнэт медипас" эмнэлгийн барилгыг Ядамсүрэнгийн Энхчулуун захиралтай "Медикал" ХХК-д өгөх тушаал гаргасан байдаг. Тодруулбал, "Эрдэнэт үйлдвэр"-ийн 69.9 тэрбумын хөрөнгөөр 2015 онд барьж дуусгасан уг эмнэлгийг 2016 онд ямар ч үнэ төлбөргүйгээр 18 жилийн гэрээ байгуулж хувийн компанид шилжүүлсэн. Өнөөдөр хүртэл нэг ч төгрөгөө улс аваагүй. Одоо эл эмнэлгийг улс өөртөө авсан бөгөөд захирал нь болох Я.Энхчулуун хил гарч зугтсан гэх мэдээлэл гарч байв. Түүнийг эл эмнэлгийн асуудлаар АТГ шалгаж буй.
Тэрбээр "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлаас хойш хэд хэдэн албан тушаал хашиж, эмнэлэг бужигнуулж байгаад өдгөө "Тавантолгой түлш"-д ирээд байгаа нь энэ юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ мэтийн хувалзнуудыг яагаад толгойг илээд албан тушаал ахиулаад дахин авилга авах боломж нээж өгөөд байгааг ойлгохгүй юм. Ийм юмнуудыг босож дахиж ирэхээгүй болтол нь шоронд хориод хөрөнгийг нь хураагаад өгөөч.
Яагаад ийм новшийн юмнуудыг энд, тэндгүй том албан тушаалд тавьж
төрийн өмч хөрөнгө сүйтгүүлээд зүгээр явуулаад байдаг юм бол?
Өмнө нь асуудал үүсгэсэн хүмүүсийг яагаад ахиад ажиллуулаад байдаг байнаа.
Davaatseren hudaldan avahiin darga ediin zasag bodlogo tuluvltiin darga mun yeronhii enginer huuliin darga nartai ulaan tsagaandaa garj hulgai hiij bga shdee
Chi sain meded bhig bodhod dotorjni ajiiladgu. tiim bol ATG shalguulah huseltee ogooch
Урд нь асуудалтаы хүмүүсийг дахиж хариуцлагатай ажилд томилоод хэрэггүй баых
Энэ уг нь хүзүүгүй хүнийг дагаж их далжигнасан нөхөр, АН-ын хулгайч л даа. Одоо МАН-ын хулгайч болсон юм бна. Хоёр туулай зэрэг хөөдөг мэргэжлийн хулгайч, лалаарын урвагч болжээ
Ийм сдануудыг зайлуулаачээ
Хүзүүгүй хулгайчтай нийлж эрдэнэтээс их юм хулгайлсан гэх яриа байдаг юм билээ. хүзүүгүйг хамт шалга.Элбэгдоржийн гар хүрээгүй юм цөөхөн ш дээ. Баасан Жи ээр хуцуулж байгаад хулгайлдаг гэх хардлага байнаа.
Хүн ямараараа л дуусдаг юм байна даа