УЛС ТӨР

С.Эрдэнэ АН-ыг аврагч уу, алагч уу

Ямар ч утгаар бай, АН нэгдэв үү дээ гэлтэй хуучны лидерүүдтэйгээ цугласан байсан. Тэд аравдугаар сарын эхээр Шангриллад нэлээн өргөн бүрэлдэхүүнтэйгээр уулзацгаасан. Гэсэн ч уг уулзалтад С.Эрдэнэ, Х.Баттулга очоогүй. Гэхдээ Х.Баттулгын талаас Ө.Шижир ирсэн.

Уг уулзалтад өөрийг тань уриагүй юм уу, яагаад очоогүй юм гэх сэтгүүлчийн асуултад С.Эрдэнэ "Би түүнийг хувь хүмүүсийн хоорондын уулзалт л гэж ойлгож байгаа. Албан ёсны Ардчилсан намын байр суурь тэнд байхгүй. Ардчилсан намын гишүүд, дэмжигчид ер нь хэн ч бай янз бүрийн асуудлаар уулзаж, санал бодлоо солилцох эрх нь нээлттэй. Ямар нэгэн хяналт, цензур байдаггүй. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхийн төлөө явдаг нам учраас ямар нэгэн хяналт тавих эрх байдаггүй. Тэгэхээр би тухайн уулзалтыг хувь хүмүүс үзэл санаа бодлоо солилцсон гэж л харж байгаа" хэмээн хариулсан.

Тэр тухайн үед Монголд байгаагүй. БНСУ-д Азийн улс төрийн намуудын чуулга уулзалтад оролцож, илтгэл тавьж байсан гэх.

Товчхондоо бол, одоо нэгдэх цаг нь болсон хэмээн бусад нь эвлэрэх байр суурин дээр зогсож байхад С.Эрдэнэ ганцаараа зөрүүдлээд суугаад буй дүр зурагтай. Ганцаараа мөртлөө үл ганцаардагч шиг л. Надад хүчин төгөлдөр тамга, Улсын бүртгэлийн гэрчилгээ бий тул манайх хүчин төгөлдөр ардчилсан нам. Нөгөө талын АН гэж байхгүй. Тиймээс хэнтэй ч эвлэлдэн нэгдэхгүй хэмээн гөжүүдлэх.

Ийн гөжүүдлэн тэрссэн С.Эрдэнэ өнгөрсөн аравдугаар сарын 05-нд АН-ыг Монгол Үндэсний Ардчилсан Нам /МҮАН/-тай нэгтгэх гэж буйгаа зарлав. Бүр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зураад амжжээ. Үүнийгээ өнөөгийн эрх баригчдад тавих хяналтаа сайжруулж, хүчээ нэгтгэн ажиллах, хүчтэй сөрөг хүчнийг ажиллуулах шаардлага байна гэдэг үүднээс санамж бичгээ байгуулан нэгдсэн гэж тайлбарлаад буй. Хоёр нам Улстөрийн намын тухай хуулийн дагуу нэгдэх бөгөөд эрх бүхий байгууллагууд хуралдаж шийдвэрээ гаргах ёстой.

Ерөөс АН-ын хувь заяа эргэх тийш хөдлөх бүрд С.Эрдэнэ ганцаар гөжиж буй нь хувь ардчилагч эрмэлзэл нь үү, өөр зорилготой юу, анхаарал татмаар. Нэг талд АН-ыг авч үлдээд буй ч шиг, улам хутган бужигнуулах ч шиг. Цаг хугацааны явцад түүний улс төрчийн нэр хүнд ямар утгаар үлдэхийг харцгаая.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 18, 2022 07:53

АЛАГЧ ДЭЭ

Зочин
Зочин
10 сар 18, 2022 09:35

Эрдэнээр Амнаас �######�аачээ.АРДЧИЛСАН улсад сонгуульд ялагдсан бол маргааш нь намын дарга нь ажлаа өгөөд �######�даг гэдгийг чи мэддэггүй юм уу.Чамайг харахаас уур хүрч байна..АНын гишүүн би ерөнхийлөгчийн сонгуулиар чамд сан�##� өгөөгүйгээ хэлчихье.

Зочин
Зочин
10 сар 18, 2022 10:05

alj l bga daa

Зочин
Зочин
10 сар 18, 2022 10:05

yaaj awragch baihaawdee

Зочин
Зочин
10 сар 18, 2022 10:05

uhen atsniihan awragch bhaw dee

Зочин
Зочин
10 сар 18, 2022 10:05

Алагч

Гоё шүү андаа
Гоё шүү андаа
10 сар 18, 2022 14:41

Х

Зочин
Зочин
10 сар 18, 2022 19:21

амжилт

Зочин
Зочин
10 сар 18, 2022 21:29

Ялтан Эрдэнэ

HEND HAMATAI YUM
HEND HAMATAI YUM
10 сар 18, 2022 21:37

ЭРДЭНЭ ЧИНЬ ХАРИН УРВАГЧ ЭЭЭБЭЭ МЭТИЙН ХАЖУУД ХАРИН Ч НЭГ ЭРИЙН ХУЙХ БАЙГАА ЮМ ШИГ БГААМ ДАА. ЭНЭ ХҮНИЙ ТАЛААР САЙН МУУ Г ХЭЗЭЭЧ БИ БЭЭР ХЭЛЖ ҮЗЭЭГҮЙ. ХАРИН УДААН ДҮГНЭСНИЙ ДАРАА ЭНЭ ҮГИЙГ ХЭЛМЭЭР САНАГДЛАА. МУЖЫК ГЭЖ ХЭЛНЭ.

Зочин
Зочин
10 сар 19, 2022 11:03

Хегшин ялтан

Холбоотой мэдээ

Back to top button