Б.Энх-Амгалан: Шүгэл үлээгчээс болж хүний эрх зөрчигдөж, хохирвол яах вэ

УИХ-ын өнөөдрийн /2022.10.20/ чуулганы хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Өгсөн мэдээллийг битүүмжлээд хамгаалах юм байна. Мэдээллийн дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулж хяналт шалгалт хийх юм байна. Олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж болно. Эх сурвалжаа нууцлах юм байна. Төрийн албан хаагч мэдээлэл гаргах юм бол төрийн болон албаны, байгууллагын нууц хамаарахгүй юм байна. Нууц задлах нь байна шүү дээ. Мэдээлэл өгч байгаа матаасчин гэдэг юм уу юу гэдэг юм тэр нөхрийнхөө баталгааг хангах юм байна. Хариуцлагад татахгүй юм байна. Хамгаалалтын арга хэмжээнүүд авах юм байна. Хуулийн байгууллагууд нь шүгэл үлээгчийг дэмжиж ажиллах юм байна. Мөнгөн урамшуулал олгох юм байна. Мэдээлэл өгсөн нөхдүүдээс болж хүний эрх зөрчигдөж, хохирвол яах вэ гэдэг заалтыг би олж харсангүй. Гэрч, хохирогчийг хамгаалах бие даасан хууль байна. Төрийн албан хаагчид дургүй албан хаагчаа матвал яах вэ. Нэг чиглэлд ажилладаг аж ахуй нэгжүүд нэгнийгээ унагаах мэдээлэл дамжуулвал яах вэ. Өрсөлдөгчөө зайлуулах бодлого явуулвал яах вэ. Монгол Улсын иргэний эрх зөрчигдөж, эрхээ хязгаарлуулвал яах вэ. Өш хонзонгийн бай болж, удам судраараа доромжлуулвал яах вэ. Фэйсбүүкийн хуурамч хаягуудаа цэгцэлж чадаагүй байгаа шүү дээ.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Хандлагаа өөрчилмөөр байна. Авлигажсан Үндэсний аюулгүй байдал, төрийн нууц, албаны нууц гэж ерөөсөө байхгүй. Шүгэл үлээхэд Монгол Улсад хууль ёсоор оршин сууж байгаа гадаад, дотоодын иргэний ялгаа байхгүй. Би таныг хаанаас ийм төгс төгөлдөр хууль уншсаныг мэдэхгүй байна. Европын орнуудад үйлчилж байгаа шүгэл үлээгчийн хуулийн стандартын дагуу, бусад улс орнуудын хууль тогтоомжтой нийцүүлэх замаар энэ хуулийг буулгасан. Яг үүнтэй адил матаасны тогтолцоо оруулж ирж байгаа юм огт байхгүй. Төрийн албан хаагч ном журмаараа ажил хийж байгаа тохиолдолд тэр хүнийг шалгуулах үйл ажиллагаа одоо ч гэсэн явж байгаа. Фэйсбүүк дээр бичиж байгаа пост бол шүгэл үлээж байгаа хэлбэр. Үүнийг хэлбэржүүлж өгье, олон нийтийн хяналтад оруулъя л гэж байгаа юм. Яагаад цианит натри алдаад байгаа байгууллагыг мэдээлж болохгүй гэж. Өнөөдөр хэн нэг хүнийг гүжирдэн гүтгэх гэхээсээ илүүтэй илчлэн гаргаж ирэх бүх нийтийн тогтолцоо гэдгийг ойлгомоор байна. Гүтгүүлсэн, шалгуулсан хүн нь хариу гомдол гаргах нь Эрүүгийн хуулиараа нээлттэй байгаа шүү дээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Худлаа матуулаад сэтгэл зүйгээр унаад тэр хүн бурхан болвол матсан хүний буруу байв�##� тэр хүн хүн амьны хэрэгт татагдах уу
хуулийн за�##�т нь тодорхой байхад ямар асууд�##� үүсэхгүй дээ худлаа мэдээлэл өгсөн тохиолдолд маш хатуу хариуцлага тооцдог байхаар оруулах хэрэгтэй
ЭНЭ МУУ дарханы ЗАМЫН ХУЛГАйч нахиу хамарт бас ял завшиж иэх гээ л
ene p###a ih sandarch bnaa
Энэ новш гэмгүй юм шиг