Кития Павловский: Эверестэд гарсан ирвэсийн зургийг дарахын тулд 164 км дагасан

Цахим орчинд болон гэрэл зураг сонирхогчдын анхаарлыг ихэд татсан нэгэн үйл явдал өчигдөр болсон. Тодруулбал, дэлхийн ноён оргил Эверестид хүрсэн ирвэсийн зураг юм. Тэрхүү зургийг Кития Павловский гэх гэрэл зурагчин эмэгтэй буулгасан бөгөөд олны анхаарлыг ихэд татаад буй юм.
Тэрбээр энэ тухайгаа, "Би үүргэвчтэй явганаар 103 миль замыг туулж, дэлхийн хамгийн баригдашгүй амьтдын нэг болох цоохор ирвэсийн зургийг авлаа. Миний авахыг хүсэж байсан зураг гэж хэлж болно. Би өглөөний хүйтнээс эхлэн ангалын мөсөн ирмэгийг дагаж, Никкор 500мм f/4 линзээр Хумбугийн хөндийг харсөн юм. 18,000 фут (5486 метр) өндөрт цаг агаар урьдчилан таамаглах боломжгүй байв. Хэдэн минутын дотор цаг агаар өөрчлөгдөж нарны гэрэл шарж эсвэл бүх зүйл хөлдөж эрс тэс байв.

Энэ өндөр бол цоохор ирвэс тааваараа тэнүүчлэх боломжтой хязгаар байсан. Гэсэн хэдий ч хөндийг хамгийн сайн харахын тулд би илүү дээшээ авирах хэрэгтэй болсон. Тэгж яваад камерынхаа телефото линзээр хартал Пумори уулын сүүдэрт ямар нэгэн зүйл байгааг анзаарсан юм. Эхлээд хад чулуу гэж бодсон ч яг миний хайж байсан ирвэс мөн байсан" гэжээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэлхийн шилдэг гэрэл зургийн шагнол авах нээ
amjilt
everested geh shig hudlaa shaahiimaa 8848 deruu umaa unshaach himalayd gesen bol bas yahuu
Uneheeer mundag zorilgo dooo hurch chaddag
Томооос том баяр хүргэе гайхалтай
супер
Их хөдөлмр шүүүүүүүү бас зориг юмда