Украины Парламент Үндэсний цөөнхийн тухай хууль баталлаа

Украины Дээд Рад өчигдөр Үндэсний цөөнхийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлгээр баталжээ. Энэ нь тус улсын эрх баригчдын явуулж буй евро интеграцийн нэг хэсэг бөгөөд Европын холбоонд элсүүлэх хэлэлцээрийг эхлүүлэх нэг нөхцөл болох учиртай юм байна.
Шинэ хуульд үндэсний цөөнхийн төлөөлөгчид “Эвлэлдэн нэгдэх”, “Тайван жагсаал хийх”, “Эх хэлээ чөлөөтэй ашиглах” эрхийг нь бататгаж өгчээ. Мөн үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, ухамсар, шашин шүтэх эрх чөлөөг нь баталгаажуулсан ч Оросыг "алдаршуулах, сурталчлах" болон тус улсын эерэг дүр төрхийг бий болгож буй албан тушаалтнуудын үйлдлийг хориглохыг тусгайлан заасан байна.
Шинэ хуульд ийнхүү үндэсний цөөнх болох оросуудын эрхийг баталгаажуулсан хууль баталсан ч төрийн хэлийг (Украин хэл) нийгмийн амьдралын бүхий л салбарт ашиглахыг үүрэг болгосон Хэлний тухай хууль мөн давхар хэрэгжиж байгаа юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.