Гадаад мэдээДЭЛХИЙ

Британи эр 40 жилийн өмнөх гомдлоо сөхөж, эцэг, эхдээ гар хүрчээ

51 настай Эд Линс гэгч эр 40 жилийн өмнө дотуур байртай сургуульд оруулсан хэмээн гомдоллож, 85 настай эцэг Николас Клейтон, 82 настай эх Жулия нарыг хэрцгийгээр зодсон хэрэг Британид гарчээ. Нетер Олдерли тосгонд үйлдэгдсэн энэ хэргээс болж Никролас Клейтон толгойдоо хүнд гэмтэл авч, тархинд нь харвалт үүссэн байна. Ээж нь зөөлөн эдийн гэмтэл авчээ.

Гэмт этгээд шүүхэд эцэг эх нь 40 жилийн өмнө дотуур байртай хөвгүүдийн сургуульд явуулсан, тэнд сурч байхдаа зовлон зүдгүүр амсаж, насандаа арилшгүй шарх авсан гэсэн аж.

Гэвч шалгалтын явцад Эд Линс нь бизнес эрхлэхээр оролддог ч байнга бүтэлгүйтдэг, эцэг эхтэйгээ тааламжгүй харилцаатайгаас гадна байнга мөнгө нэхдэг нь тогтоогдсон байна. Эцэг нь хүүдээ 240 мянган фунт стерлинг гаргаж өгсөн ч тэрбээр чамлаж зодсон байж магадгүй аж.   

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button