Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь Цагаан сарын баяр тэмдэглэдэг

Зүүн өмнөд Азийн зарим орнууд Цагаан сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгвэл дэлхий даяар нийт хоёр тэрбум хүн эл баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг гэх тооцоо гарчээ.

Энэ нь дэлхийн нийт хүн амын дөрөвний нэг бөгөөд дөрвөн хүн тутмын нэг нь тус баярыг тэмдэглэдэг гэсэн үг юм. Уг баярыг Хятад, Өмнөд Солонгос, Малайз, Филиппин, Индонези, Сингапур, Вьетнам гэх мэт улс албан ёсны баяр болгожээ. Тэгвэл бусад улс оронд эл баярыг хэрхэн нэрлэдэг, тавагны гол идээнийх нь талаар хүргэе.

-Хятадад 40 орчим хоног үргэлжилдэг-

Цагаан сарыг баярыг Хаврын баяр хэмээн нэрлэж, урд хөршид нүсэр тэмдэглэдэг. Тус улсын өнцөг булан бүрд 40 хоногийн турш эл баяр үргэлжилдэг байна. Цар тахлын хатуу хөл хориог сулруулснаар энэ жил хоёр тэрбум хүн Хятадад дотоодын аялал хийнэ гэх таамаглал гарсан байдаг. Үүнд тус баяр голлох нөлөө үзүүлжээ. Уг баярыг гэр бүлээрээ тэмдэглэн өнгөрөөхөд дотоодын аялал нэмэгддэг байна. Тэд нэгдүгээр сарын 22-нд тэмдэглэн өнгөрүүлсэн юм.

When Is January's Chinese Lunar New Year And What Animal Are You?

-Солонгосчуудын хувьд шинэ жил-

Солонгосчууд уг баярыг шинэ жил хэмээн нэрлэдэг. Ингэснээр тэд гурван нас нэмдэг байв. Тодруулбал, та 2000 онд төрсөн гэж бодъё. 2022-оос 2023 он шилжих үед 23 бус 24 настай, Цагаан сарын баяраараа 25 настай болдог байв. Тус улс эхийн хэвлийд байх үеийг нэг настай хэмээн тооцсоноор ийнхүү олон нас нэмэх асуудал үүсдэг байсныг энэ жилээс болиулсан юм.

Уг баяраар нийт гурван хоног амарч, гэр бүл дотны хүмүүстэйгээ өнгөрөөдөг. Үндэсний хувцас болох ханбугаа өмсөж, уламжлалт юүтнори тоглоомоо тоглодог билээ.

-Баярын уламжлалт хоол будаа-

Азийн ихэнх улс агшаасан будаа ихээр хэрэглэдэг. Тэгвэл вьетнамчууд Цагаан сарын баяраар будааны бялууг гэр бүлээрээ бэлтгэн хэрэглэдэг ажээ. Будаа агшаах нь ойр дотны байдлыг бэлгэддэг тул филиппинчүүд агшаасан будаатай бялуу хийж иддэг байна. Солонгосчууд ч ялгаагүй эл бялууг баярын гол бүтээгдэхүүн хэмээн үздэг бөгөөд бөөрөнхий зүсдэг ажээ. Уг бүтээгдэхүүн нь эд хөрөнгө, хөгжил, урт удаан амьдралыг бэлгэддэг байна.

Харин хятадуудын хувьд загас болон жүрж баярын голлох бүтээгдэхүүнүүд ажээ. Хятад хэлэнд загас гэх үг нь элбэг дэлбэг гэх үгтэй ижил сонсогддог бол жүрж нь англи хэлний алт гэх үгтэй адил сонсогддог байна.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button