Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин
Фэйсбүүк сахилгын шийтгэл онооно

Фэйсбүүкийн толгой компани болох Мета бодлогын шинэчлэл хийж байгаа билээ.
Метагийн олон нийтийн сүлжээний журмыг зөрчсөн тохиолдолд ФЭЙСБҮҮКИЙН ХОРИО-нд орж, шийтгэл хүлээдэг.
Тэгвэл тэд зөөлөн аргаар шийдэхээр болж, сахилга ногдуулах ажээ. Тус компани хэрэглэгчийг хязгаарлах тал дээр анхаарлаа бага хандуулж, контентийг устгах, яагаад дүрэм зөрчсөн талаар тайлбарлах аж.
Ингэснээр цахим орчинд нийтэлж болох, болохгүй зүйлийн талаарх ойлголттой болгох юм байна. Тиймээс хорионд хийж шийтгэхийн оронд хэрэглэгчдэдээ дүрэм журам ойлгуулахыг чухалчлах ажээ.
Н.АННА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.