Санал авч байна: Улс даяар зуны хуваарьт шилжвэл нэг цагийн өмнө ажил эхэлнэ
Өчигдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн манай улс зуны цагийн хуваарьт шилжинэ гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдэж эхэлсэн. Тодруулбал, энэ сарын 25-ны шөнийн 02.00 цагаас есдүгээр сарын сүүлийн долоо хоногийн бямба гараг хүртэл зуны цагийн тоололд шилжүүлнэ гэх мэдээлэл юм.

Энэ тухай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: "Зуны цагийн хуваарьт шилжих эсэх талаар яамдаас санал авч байна. Урт өвлийн улиралтай улсад нар мандах, шингэх цагийг харгалзан цагаа хөдөлгөж байх нь хөдөлмөрийн бүтээмж, ЭХ-ний хэмнэлт, ЭЗ-ийн ач холбогдолтой гэж эрдэмтэд үздэг. Хичээлийн амралт эхлэхтэй уялдуулан хөдөлгөвөл гэдэг үүднээс санал авч байна" гэлээ.
Тэгвэл Монгол Улс 2017 оноос зуны цагийн хуваарьт шилжихээ больсон юм. Харин өмнө нь жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02:00 цагаас эхлэн тухайн жилийн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Бямба гарагийн 00:00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулдаг байв.
Манай улс энэ шийдвэрээ одоогоос зургаан жилийн өмнө цуцлахдаа иргэдийн эрүүл мэнд, амьдралын хэв маягт сөрөг нөлөө үзүүлэхээс гадна олон улсад мөрдөгдөж байгаа нислэгийн болон төмөр замын хуваарьт өөрчлөлт оруулдаг гэх үндэслэлээр болиулсан юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэмжихгүй.Хүний бие организмд сөрөг нөлөөтөй!!!!!!!
Дэмжихгүй ээ шилжүүлэх шаардлагагүй эрүүл мэнд сэтгэл санааны дарамттай
Энээс өөр хийх ажил олдохгүй байгаа юм уу Амарбаясгалаан! Болиочээ. Хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй нь батлагдчихаад байхад дэмий юмаар битгий оролд. Цаг нааш цааш болгохын оронд ажлаа 8 цагт эхлүүлээд орой 17 цагт дуусгаж болно шүү дээ. Иймээс ажлаа 8 цагт эхлүүлэх шийдвэр л гарга. Түүнээс ертөнцийн тогтсон цагийг урагшлуулах болон ухраах хэрэггүй.
Дэмжихгүй байна аа
Ихэнх оронд ингэх шаардлагагүй гэж үзээд больсон шүү дээ. Сөрөг үр дагвартай. Англи бол өөр хэрэг тэнд маш эрт нар жаргаж, маш эрт нар манддаг. шөнийн 3 өнгөрүүлэхэд л үүр цайж байдаг. орой 4 гээ л харанхуй болж эхэлдэг газар шүү.
дэмжихгүй
Цаг ургашлуулах чинь эрт тараад архи уу л гэсэн баар архи зардаг бизнес дэмжих санаа.
Ажлын цагаа нэг цагаар эрт эхлүүлэх нь юунд болохгүй гэж баар бас эрт хаачих гээд бгаа учраас ууу бодох хэрэгтэй бгаа биз
Амарбаясгалан сайдаа битгий новшроорой Наад цаг шилжих чинь хүний эрүүл мэндэд маш их хортой зүйл шүү Хэрэггүй гэдэг нь батлагдаад цаг шилжүүлэхээ болиод удаж бга шдэ Ийм хогийн юмаар хөөдөлдөж бдг ямар их завтай Засгийн газар вэ Хийх зүйл олдохгүй бна уу !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Demjine. Neg tsagiin naana tsaana bosoh yamar ch noloo baihgui. Humuusiin amrah tsag gertee ert harih geh met olon sain taltai. Ediin zasagt mash hemneltei baidag.
Хөдөлмөрийн хүнд их хэрэгтэй байдаг . Одооны хүмүүс нар харж босдоггүй цаг харж босдог . Нар жаргатал нэг цагийн боломж гардаг . Бусад хүмүүст ядаргаа л байх , ойлгохчгүй байх