УЛС ТӨРУлс төрийн мэдээ
"Гурван гишүүний асуудлыг энэ долоо хоногт багтааж шийдвэрлэнэ"

Улсын Ерөнхий Прокурорын зүгээс УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ өнгөрөгч баасан гарагийн үдээс хойш хүргүүлсэн.
Өнөөдөр /2023.03.27/ Прокурорын хүсэлтийг хүлээн авах эсэх асуудлаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдах чигтэй байсан ч, хуралдсангүй.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Хуулийн хугацаандаа буюу энэ долоо хоногт багтааж бид гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэх ёстой. УИХ-д ерөнхий прокурорын санал ирснээс хойш тав хоногийн хугацаанд багтаан шийдвэрлэх учиртай. Тэгэхээр энэ долоо хоногт багтаана" хэмээн мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТОГТОХСҮРЭН ГЭЖ ЯМАР ХҮН БАЙНАА ИХ Л БАЯН ХҮН ГЭЖУГА БУРУУ СОЛГОЙГҮЙ МӨНГӨ ТАРААСАН ТҮШЭЭ ТОЙРГОО УСАЛЧИХААД ҮҮНИЙГЭЭ ХЭДЭН ХӨГШИН ҮДЭЭРҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛСЭН ГЭЖ ГУЦААД БАЙГААМАА .ОДОО ЭНЭ ГУРВЫГ ЭРХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЭЭД ШУУД НЭГ ХУДАГ РУУ АЧИХ ГЭЭД БАЙГААМУУ? ЗҮГЭЭРЭЭ ӨНДӨР СЭНТИЙГЭЭС ШОРОНГИЙН НААРАНД ЗАЛРАХ ТОХИОЛДОЛ БАЙДАГ ЮМ ШҮҮ.МАНАЙ МУУ НАМБАР ВАН ЯАЛАА ЖИНХЭНЭ АЛИНГАА АЛДАЖ БАЛАРСИЙШТ АРГАА БАРААД САЛААВЧ ӨГЧ П.. БААС МИНЬ ГЭСИЙШТ ИНГЭДЭГ Л ЮМ
Буруутай болгоныг чөлөөлж шалгах хэрэгтэй.