Улс төрийн мэдээ

Д.Амарбаясгалан: Намын гишүүнчлэлээс татгалзах хүсэлтээ өгсөн хүмүүс бий

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай УЕП-ын саналыг Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж байна.

Дэд хорооны санал гарсны дараа МАН-ын бүлэг хуралдаж, хэрэгт холбогдсон гишүүдийнхээ асуудлыг хэлэлцэх чигтэй байгаа юм.

Тэгвэл, Төрийн ордонд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тодруулга өглөө. Энэ үеэрээ "Халдашгүй байдлын дэд хорооны саналд үндэслэж, бид улс төрийн шийдвэр гаргана. Нарийн материалтай нь танилцаагүй байж дүгнэлт хийж болохгүй. Одоогоор нарийн мэдээлэл алга" гэлээ.

Мөн нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон МАН-ын 20 гаруй гишүүний асуудлыг өнөөдөр бүлгийн хурлаар хэлэлцэнэ, тэдний зарим нь өөрсдөө намын гишүүнээс татгалзах хүсэлтээ өгсөн гэх мэдээлэл бий.

Энэ тухайд Д.Амарбаясгалан "Намын гишүүнээс татгалзах хүсэлтээ өгсөн гишүүн бий, одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЧИ ӨӨРӨӨ БАС ЯВАХ ХУЛГАРУУДЫН НОМЕР НЭГТ НЬ ОРОХ ДЭЭРЭМЧИН ШТЭЭ

Ganbat
Ganbat

хамгаалж байж бүгдээрээ арчигдав

Зочин
Зочин

Намдаа гомдсон нь намаасаа гарах хүсэлт өгсөн байлгүй дээ. Нам ч одоо буруутнаа хамгаалах юм бол дараагийн сонгуульд нөгөө алдарт Нямкагийн хэлдгээр үсгүй хусуулна шүү дээ.

Зочин
Зочин

Чичлээд байгаа Зочин гуай чи ч бас л хулгайчш дээ !

Тогтох
Тогтох

Намын нөмөрт орж хулгай хийчихээд намаа өмөөрсөнгүй гэж гомдогсодоос салсан дээр дээ наадуул чинь өөр намд орж жагсаалтанд санаархагчид л байгаа ах дүү амраг садангаараа насны амжиргаагаа нөөцөлчихсөн хэн нэгэн жижиг гарт хэргээ тохоол өнгөрнө гэсэн үзэлтэнгүүд байгаа

Ganbat
Ganbat

хамгаалж байж бүгдээрээ унав даа

Зочин
Зочин

Нүүрсний хулгайтай холбоотой МАНын 20 гаруй гишүүд бий .Зарим нь намын гишүүнчлэлээсээ татгалзах хүсэлт ирүүлсэн ГЭНЭЭ.Аймшигтай сонсогдож байна шүү

Холбоотой мэдээ

Back to top button