УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Хүүхдийн мөнгөний асуудлаар Үндсэн хуулийн цэц ирэх сард хуралдана
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 91 хувьд олгож байгаа нь хүн бүр тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна гэж есөн иргэнээс таван гомдлыг нэгдүгээр сарын сүлээр Үндсэн хуулийн Цэцэд хүргүүлсэн билээ.
Тэгвэл эл асуудлаар Үндсэн хуулийн цэц хурал зарлалаа. Тодруулбал, ирэх дөрөвдүгээр сарын 21-ний 9:30 цагт болох хурлаар Засгийн газар Хүүхдийн мөнгө олгохдоо хүүхдийг эцэг эхийн орлогоор ялгаварласан нь Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг авч хэлэлцэх аж.
Хэрэв зөрчсөн гэж үзвэл УИХ 71-р тогтоол болон Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгодог болно.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүүхдийн мөнгө олгох эсэх талаар шийдвэр гаргахад ийм удаан хүлээх шалтаг шалтгаан нь юундаа байдаг юм бол доо. Өнөөдөр гомдол авлаа маргааш болтол судаллаа хурал зарлаад гүйцээ юм бишүү.
Хүүхдийн мөнгөний асуудал 1 сард үүссэн, гэтэл одоо хүртэл хэлэлцээгүй, ардын нам мэтийн улстөрийн луйварчдын асуудалд шууд ХАРИУ өгөөд бсан биз дээ, ёстой новш юмаа
Хөдөлмөрлөж зүтгэж ариун цагаан хөдөлмөр хийж байр машин авч мал маллаж малаа өсгөж байгаа аав ээжийн буруу юмуу хүүхдийн мөнгөө тэгш өгөөчээ.Бололцоотой хөдөлмөрч эцэг эхтэй байх нь хүүхдэд буруу болж шийтгэж байгаа мэт харагдаж бна.Хөдөлмөр хийхгүй төрөөс халамж хүртээд байж байх уу. Хүүхдийг ингэж ялгаварлах нь манай монголоос өөр улс орон хаана ч байхгүй.Өгвөл бүгдэд нь өг өгөхгүй бол бүгдийг нь хас...!!!
tegsh handaarai
Бүгдэд нь өгөх хэрэгтэй. Манайхны нэг хүүхэд хүртэл хасагдсан байсан. Хасагдахаар хүн биш.
Хуулиа зөрчдөг байж хууль баталж яадаг юм, зөрчсөн хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй, хүүхдийн мөнгийг шударгаар хэлэлцээд өмнөх аваагүй саруудыг нөхөж олгох хэрэгтэй шүү.