Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин
		
	
	
2025 онд нээлтээ хийх "Avatar: The Last Airbender"-ийн анхны зургийг цацлаа

Avatar: The Last Airbender" бүрэн хэмжээний кино нь 2025 оны аравдугаар сарын 10-нд нээлтээ хийх билээ. Paramount Pictures уг төслийг хоёр жилийн дараа CinemaCon-д насанд хүрэгчдийн дүрээр гарах болно гэдгийг батлав.
Тус студиэс 20-30-аад насны Аанг, Катара, Сокка, Топ болон Зуко наргы харуулах юм байна.
Дүрүүдийн насыг харгалзан үзвэл "The Legend of Korra"-гийн эхлэл хүртэлх хэсэг уг бүтээлийн өрнөл байна хэмээн тооцоолж байгаа ажээ. Уг кино нь Аватарын франчайзын шүтэн бишрэгчдэд зориулан төлөвлөж байгаа гурван ангийн эхнийх нь аж.
Харин хоёр дахь анги нь Зукогийн эргэн тойронд байх бөгөөд 2026 онд гарах төлөвтэй байна. Харин гурав дахь анги нь "The Legend of Korra"-гийн үргэлжлэл анги юм. Гурав дахь ангид Дэлхийн аватарын талаар өгүүлэх юм байна.
Н.АННА
				







	            
	            
	            
	            
	            
	            



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.