Гадаад мэдээ

Макс Вебер: Хамгийн амжилттай яваа сэтгүүлчид хүртэл илүү хүнд дотоод шаардлагуудтай тулгардаг

Германы нэрт сэтгэгч Макс Вебер нь 1864 онд Эрфурт хотод төрж, 1920 онд Мюнхен хотод таалал төгссөн, орчин үеийн социологийн шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг юм. Түүний “Улс төр бол мэргэжил болох нь” бүтээл нь 1919 онд анх Мюнхен хотноо хэвлэгджээ. Сэтгэгч бүтээлдээ улс төр, улс төрийн бодлого, төр, засаг, хүчирхийлэл, засаглал, хүнд суртал, улс төрийн нам, мэргэжлийн улс төрч, улс төр ба сэтгүүл зүй, улс төрийн ёс зүйн асуудлыг авч үзэж, үзэл баримтлалаа томьёолон гаргасан байна.

Одоогоос 106 жилийн өмнө хэвлэгдсэн ч үнэ цэнээ өнөөдөр ч хадгалсаар байгаа уг бүтээлээс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан, сэтгүүлзүйн агуулгыг нь онцлон хүргэж байна. Эндээс та сэтгүүлч болоод сэтгүүлзүйн ажлууд аль ч үед нийгмийн, нийтийн хараанд байж, сайн талууд нь муу байдлууддаа дарагдсаар ирснийг уншиж болно. Мөн сэтгүүлч мэргэжлээр ажиллаж буй хэн бүхэн, ялангуяа улс төрийн сэтгүүлч, нийтлэлчдийн талаарх ишлэлүүд нь анхаарал татдаг билээ.


Текстийн товч агуулга:

  • Улс төрийн нийтлэлч, юуны өмнө сэтгүүлч өнөөгийн хамгийн чухал төлөөлөгч.
  • Сэтгүүлзүйн сайн ажил нь эрдэм шинжилгээний ололт амжилттай дүйхүйц “оюун ухаан”-ыг шаардаж байдгийг олон нийт анзаардаггүй.
  • Нэр хүндтэй сэтгүүлч хүний хариуцлага хэнээс ч илүү өндөр, хариуцлагын мэдрэмж эрдэмтнийхээс бага биш байдаг.
  • Гэвч хэвлэл мэдээллийнхэн дундаас намын удирдагч тодорч гарна гэж саналтгүй.
  • Залуу эрдэмтдийн амьдрал эрсдэлд ороход зарим тогтвортой гэрээ хэлцлээр түүнийг хазайхаас аварч хамгаалдаг бол сэтгүүлчдийн амьдрал бүх талаараа эрсдэл, дотоод итгэл үнэмшлийнх нь өөр ямар ч тохиолдолд үзээгүй сорилттой тулгардаг.
  • Бүр хамгийн амжилттай яваа сэтгүүлчид хүртэл илүү хүнд дотоод шаардлагуудтай тулгардаг.
  • Хэвлэлийн газрууд, түүний эзэд, шуугиант мэдээний сэтгүүлчид олз ашигтай байсан ч ард түмнээс хүндлэл олж аваагүй юм.
  • Бүх нөхцөл байдлаас үзэхэд мэргэжлийн улс төрд хүрэх чухал арга бол сэтгүүл зүйн замнал юм.

Текст бүрэн эхээрээ

"Улс төр мэргэжил болох нь" номын хэсэг дэх сэтгүүлч, сэтгүүлзүйн талаарх агуулга

...Улс төрийн нийтлэлч, юуны өмнө сэтгүүлч өнөөгийн хамгийн чухал төлөөлөгч юм. Орчин үеийн улс төрийн сэтгүүлзүйг социологи талаас нь авч үзвэл өнөөдрийн энэ илтгэлийн хүрээнд багтахгүй, зөвхөн ерөнхий тулгуур бүтцийг нь ярихаас цааш боломжгүй том сэдэв юм. Гэхдээ энд зайлшгүй багахан хэсгээс дурдахгүй өнгөрч боломгүй байна.

Сэтгүүлч бүх уран илтгэгч, өмгөөлөгчдийн нэгэн адил ангилалд багтдаггүй. Сэтгүүлчдийг “нийгэмд” ихэвчлэн ёс суртахууны хувьд доогуур үздэгээс тэднийг нийгмээс гадуурхдаг болсон. Сэтгүүлчдийн болон тэдний хийдэг ажлын талаарх хачин жигтэй яриа ч нийгэмд хангалттай тархсан байдаг. Харин сэтгүүлзүйн сайн ажил бол эрдэм шинжилгээний ололт амжилттай дүйхүйц “оюун ухаан”-ыг шаардаж байдгийг тэр бүр хүн гадарладаггүй.

Юуны өмнө янз бүрийн нөхцөлд ажиллах, тушаал даалгавар авмагцаа л богино хугацаанд асуудлыг анхаарал татахуйц хурц илэрхийлэхэд бэлэн байх шаардлагатай болдог учир хэн хүний хийж чадах ажил биш ер биш юм. Нэр хүндтэй сэтгүүлч хүний хариуцлага хэнээс ч илүү өндөр байхын зэрэгцээ, хариуцлагын мэдрэмж эрдэмтнийхээс бага биш, харин ч илүү гэдгийг дайны үеийн сургамж харуулж өгсөн.

Гэвч сэтгүүлчийн нэр хүнд тааруу, барагтай л бол үнэлэгддэггүйн учир гэвэл хариуцлагагүй сэтгүүлчийн ажлын аймшигтай үр дагавар хүний оюун санаанд илүү хадгалагддаг жамтай.

Яагаад ч юм чадварлаг сэтгүүлчид нь бусад чадваргүй сэтгүүлчтэй харьцуулахад илүү их байгаа гэдэгтэй хэн ч санал нийлэхгүй. Гэвч тэд олон бий. Энэ мэргэжлийн бусадтай харьцуулшгүй илүү хүнд хүчир хичээл зүтгэл шаарддагийг мэдэхгүй, ерөөсөө өнөө үед ажиллах сэтгүүлчдийн орчин нөхцөл нь тэднийг үл ойшоохын зэрэгцээ өрөвдөм хулчгар гэж харах байдалд дассантай холбоотой юм.

Үүнийг яавал зохилтой талаар өнөөдөр энд ярих боломжгүй. Бидний сонирхож буй асуулт бол сэтгүүлч хүний улс төрийн мэргэжлийг сонгох зам, улс төрийн удирдах албан тушаалд ажиллах боломжийн тухай юм. Энэ өнөөг хүртэл зөвхөн социал демократ үзэл баримтлалтай улс төрийн намд дөхөм байсан ойлголт.

Уг нь хэвлэл мэдээллийн газрын редакторын үүрэг нь удирдлагын байр суурьтай байхаас илүүтэй төрийн албан хаагчдын хэв шинжтэй байдаг.

Ерөөсөө иргэний намд улс төрийн эрх мэдлээ өсгөх боломж өмнөх үеийг бодвол муудсан. Улс төрчдөд хэвлэл мэдээллийн үзүүлэх нөлөө болон хэвлэл мэдээллийн харилцаа нэн чухал. Гэвч хэвлэл мэдээллийнхэн дундаас намын удирдагч тодорч гарна гэж саналтгүй, үнэхээрийн онцгой тохиолдолд боломжтой байх. Энэ нь сэтгүүлчдийн хараат бус байдал нэмэгдэж байгаатай холбоотой. Юуны өмнө хөрөнгөгүй, ажлаас “хараат” сэтгүүлчдийн хувьд сэтгүүлчийн ажлын хурц, явц нь маш эрчимтэй өрнөдөгтэй холбоотой юм.

Ажлын шаардлагаар өдөр тутам эсвэл долоо хоног тутам нийтлэл гаргадаг улс төрчид яг л дөнгөлөгдсөн мэт, ийм ажлаас болж эрх мэдлээ өсгөхөд бие болоод сэтгэл нь “саажсан” мэт байх жишээ олон байдаг. Хэвлэл мэдээллийн байгууллагууд улсын ноёлогч хүч ба намуудтай харилцах харилцаа хуучин дэглэмийн үед сэтгүүл зүйн түвшин туйлын дорой байсан нь бас л нэгэн тусдаа сэдэв юм. Энэ харилцаа сөргөлдөгч улс орнуудад янз бүр харагддаг.

Гэвч тэнд ч, өөр модерн бүх улс оронд сэтгүүл зүйн ажилтан, “ноён” Нортклифф шиг, хэвлэл мэдээллийн салбарын том хөрөнгөтөн төлөөлөгч байхаас илүүтэй улс төрийн нөлөөгөө бэхжүүлэх явдал өсөж байна.

Манайд “Жижиг зар”, “Ерөнхий зар” зэрэг зар мэдээний жижиг сонинуудаар хүчээ авсан томоохон хөрөнгөтний хэвлэлийн концернууд улс төржилтөөс ангид байдлыг бий болгож гэж хэлж болохоор. Энэ нь цэвэр улс төр ямар ч орлого олох боломжгүй буюу ялангуяа улс төрийн аль нэг талын давуу эрх мэдлийг бизнесийн ашигтай тал гэж үздэггүйтэй холбоотой юм.

Зарын бизнес бол дайны үед ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр улс төрийн орчинд нөлөөлөх оролдлогыг тод томруунаар хийж чадсан, цаашид ч хийсээр байх бас нэг арга юм. Хэрэв том хэвлэлүүд үүнээс татгалзах тохиолдолд жижгүүдийн нөхцөл байдал илүү хүндрэх болно. Ямар ч тохиолдолд манай энэ цаг үед сэтгүүлчийн ажил мэргэжил, нэг талаар маш сонирхол татам, бас нэр нөлөө бүхий болж ирж байна.

Гэхдээ тэдний зам дардан биш, тэд хэдий улс төрийн хариуцлагатай байлаа ч улс төрд гарч ирэх замнал хэвийн биш, зарим сэтгүүлчдийн хувьд зарчим шударга үйл хэрэгт жинхэнэ нэрээ нууцлах нь үр нөлөө үзүүлдэг эсэхийг хэлэхэд бэрх юм. Дайны үед Германы хэвлэл дээр сонины “удирдлага”-ыг нэр хүнд бүхий бичгийн чадвартай, нэр нь хэвлэл дээр заавал дурдагддаг хүнийг харж, түүгээр төсөөлж байсан бол харамсалтай нь өсөн нэмэгдэж буй хариуцлагын мэдрэмж тийнхүү итгэж байснаас дор байдалд орсныг зарим нэг алдартай хэргүүд харуулсаар байна.

Энэ нь нам огт харгалзахгүйгээр хэлбэл хамгийн муу арга хэлбэртэй гудамжны зарын шар хэвлэлүүд ч өндөр ашиг орлогыг олсон. Тухайн хэвлэлийн газрууд, түүний эзэд, шуугиант мэдээний сэтгүүлчид олз ашигтай байсан ч ард түмнээс хүндлэл олж аваагүй юм. Үүгээр зарчмын хувьд юу ч хэлэх гэсэнгүй, жинхэнэ асуудал ихээхэн адармаатай бөгөөд үзэгдэл болгоныг бас хавтгайруулан ойлгож болохгүй. Гэвч энэ нь өдийг хүртэлх жинхэнэ улс төрийн удирдлага эсвэл улс төрд хүрэх зам биш байв.

Харин энэ нөхцөл байдал цаашид хэрхэн өөрчлөгдөхийг хүлээх л үлдлээ. Бүх нөхцөл байдлаас үзэхэд мэргэжлийн улс төрд хүрэх чухал арга бол сэтгүүл зүйн замнал юм. Энэ нь хүн бүрийн явдаг зам биш. Ялангуяа зөвхөн аюулгүй тайван амьдралын хэв маяг бүхий орчинд өөрийн дотоод сэтгэлийн тэнцвэрийг олдог сул зан төлөвтэй хүн энэ замаар орж чадахгүй.

Хэрэв залуу эрдэмтдийн амьдрал эрсдэлд ороход зарим тогтвортой гэрээ хэлцлээр түүнийг хазайхаас аварч хамгаалдаг бол сэтгүүлчдийн амьдрал бүх талаараа эрсдэл, дотоод итгэл үнэмшлийнх нь өөр ямар ч тохиолдолд үзээгүй сорилттой тулгардаг.

Магадгүй ажил мэргэжлийн хувьд олон янзын гашуун туршлага амссан байлаа ч тэр нь хамгийн муу зүйлд тооцогдохгүй нь лавтай. Бүр хамгийн амжилттай яваа сэтгүүлчид хүртэл илүү хүнд дотоод шаардлагуудтай тулгардаг. Энэ бол жижиг зүйл яав ч биш.

Дэлхийн хүчирхэг эрх мэдэлтнүүдийн орчинд хөл нийлж, алдаа гаргаж хэвлэлийнхний хараанд өртөх вий гэсэндээ нийтээрээ дүр эсгэж буй бялдуучлал дундаас хэвлэлийн “зах зээлд” хэрэгтэй бүх мэдээ мэдээлэл, амьдралд байж болох тэдний асуудлуудын талаар түргэн шуурхай, итгэл төрүүлэхүйц илтгэх шаардлагатай бөгөөд ингэхдээ тэд сэхлээ алдаж, нэр хүндээ унаган, түүнээс үүдэх гарцаагүй үр дагаварт уначихгүй явах ёстой болдог.

Замаа алдсан, нэр хүндээ барсан олон сэтгүүлчид байгаад гайхах зүйлгүй ч энэ давхарга мөн өөр олон тооны үнэ цэнтэй, жинхэнэ сэтгүүлчдийг багтааж байдгийг гаднаас нь хараад таамаглах аргагүй. 

Хэрэв сэтгүүлчийг мэргэжлийн улс төрчийн хэв маягаар өнгөрсөн үе рүүгээ эргэн харвал сүүлийн хэдэн арван жилийн магадгүй хэдхэн жилийн л түүхтэй намын ажилтны дүр зураг, хөгжил дэвшил харагдана.

"Eguur"-ийн 2026 оны хөндсөн сэдвийг эндээс уншаарай

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сайн материал байна

Зочин
Зочин

Мундаг бэлтгэжэээ

Зочин
Зочин

Tiim shvvv tiim

Зочин
Зочин

Өөрийн минь дотоод бодлыг уудалж гаргаж ирээд тавтчихсан юм шиг л санагдаж байна. Эгүүртээ ажлын томоос том амжилтыг хүсье

Зочин
Зочин

Sain bichjeee

Зочин
Зочин

Монголд сэтгүүлч гэхээр хэдэн улс төрчтэй хөөцөлдөөд л тэр хэдийг муулж бичдэг ажил гэж ойлгочихсон

Зочин
Зочин

Сэтгүүлчийн ажил амархан гэж боддог хүмүүс энэийг уншаасай krill

Зочин
Зочин

hamgiin amjilttai ni hurtel dotroo temtelddeg gedeg unen sanagdlaa

Зочин
Зочин

Хариуцлага нь эрдэмтнээс дутахгүй гэдэг дээр санал нэг bn

Зочин
Зочин

setguulch hunii amidral uneheer ersdeltei ym bn

Зочин
Зочин

Нийгэм сэтгүүлчдийг дутуу үнэлдэг нь харамсалтай

Зочин
Зочин

ene bol zugeer neg ajil bish setgel zui shaarddag ajil yum

Зочин
Зочин

Хамгийн хэцүү нь дотоод дарамт байх даа

Зочин
Зочин

setguulch boloh gej boddog bsn odoo bur oilgoj bn

Зочин
Зочин

Үнэнийг бичнэ гэдэг өөрөө зориг шаарддаг ажил

Зочин
Зочин

Сэтгүүлчид дандаа шүүмжлэлд өртдөг нь хэцүү байх

Зочин
Зочин

yamar ih setgeliin tevcheer heregtei ajil ve

Зочин
Зочин

Хүн бүр хийж чадах ажил биш гэдэг нь ойлгомжтой

Зочин
Зочин

ene mergejil uneheer daramt ihtei sanagdlaa

Зочин
Зочин

Сайн сэтгүүлч олон ч хүмүүс анзаардаггүй нь үнэн

Холбоотой мэдээ

Back to top button