366 мянган төгрөгийн цалин авсан дуурийн дуучин ажил хаяхыг уриаллаа

Соёл урлагийн салбарын ажилтнууд цалингаа нэмэгдүүлэх шаардлагыг удаа дараа холбогдох газруудад тавьж, жагсаал цуглаан зохион байгуулсан.
Сүүлийн өдрүүдэд сонгодог урлагийн ажилтнууд "Гадаад улс руу гарч хар ажил хийж, амьдарсан зөв сонголт" хэмээн нийтлэх болсон.
ДБЭТ-ын найрал дууны ангийн дуучин залуу "Миний Мөрөөдөл Солонгос улсад очиж ХАР АЖИЛ хийх. Би СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр 2009 онд "ОНЦ" дүнтэй төгсөж одоог хүртэл Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт 14 дэх жилдээ найрал дуучнаар ажиллаж байна. Анх театрт ороод цалин бага санагдсан ч сонгодог урлагт хайртай мэргэжилдээ дуртай болохоор бүх зүйл сайхан болно доо гэж зүтгэсээр нэгэнт он цагийг ардаа орхижээ. Манай урлагийнхан мэргэжилдээ үнэнч маш их тэвчээртэй хүмүүс байдаг. Улс орны бүхий л баяр ёслол, найр наадам, төрийн концертод оролцдог. Гэвч үнэндээ цаашид энэ салбартаа ингээд чимээгүй ажиллаж амь зууж явж чадахгүй нь ээ. Тэсвэр тэвчээр маань үнэхээр барагдлаа. Монгол улсад байгаа Соёл урлагийн бүх ажилтан алба хаагчдыгаа уриалж байна, Бүгд ажил хаяцгаая, нэг ч тоглолт баяр наадамд оролцохгүй байцгаая! Миний хагас сарын цалин буужээ. Энэ мөнгөөр ар гэр амьдрал ахуйгаа яаж авч явах вэ?" хэмээн бичиж, нийтэлжээ.

ДБЭТ-ын найрал дууны ангийн дуучнаар 14 жил ажилласан уран бүтээлч тавдугаар сарын урьдчилгаа цалин 366,652 төгрөг авчээ.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Emch tsagda duuchid bugd ajil hayah heregtei . Uls turchid geh hulgaichid deeguuree tonon deeremdej bhad ard tumen yagaad haraad tevcheed suuna gej
Одоогийн төрийг унагах АН.ын л суртал ухуулга байна.Цалин нэмж болно.Гэтэл үүний цаана имфляц юмны үнийн өсөлт гэж нэг аюул бий.Манай төгрөгний ханшны уналтыг дэлхий даяар бараг гайхаж байна.Тэгээд цалингаа өсгөж ханшийг нь унагаад л байх хэрэг үү.Хөдөлмөрч байж бусад орон шиг юм хийж сурмаар байна.Архи ууж танхайрч бусдаар тэжээлгэж түүнийгээ эрх чөлөө ардчилал гэж эндүүрдэгээсээ салмаар байна. Австраль Монголоос юугаар илүү тулдаа биднээс их цалин авч амьдрал нь илүү байгааг эхлээд олж хар. Хүн бүр хөдөлмөрлөж амьдралаа дээшлүүлэхийг хичээ.Монголчууд АН.д олон удаа хууртаж түүний хохирлыг одоо хүртэл замч дийлэхгүй зовж байна.
ЖДҮ,Хөгж Банк, Нүүрсний хулгайг таслан зогсоохоор төсвийн ялдагдил арилаад + гараад ирж байгаа ш дээ, түүгээр боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн ажилтн ы цалинг нэмэх нь зөвшүү !
Онцгой байдлын аврагч гал сөнөөгчтэй ижил авдаг л юм бн
Хөшөөнд
Gomdmoor yma arai denduu ym
Соёлын сайд гэгч тэнэг чадвар сэтгэл дутсан мөнгөөр намаар аавын түлхээсээр суудалд сууж сайд болсон Номин гэгч эмэгтэй чаддагт нь суудлаа тавьж өгч огцорно уу?! Аав Чинбаттайгаа нийлээд хувийн ажил амьдралдаа бизнес сэтгэхүй нь маш сайн ажиллаад амьдралаа өөд татацгааж хөрөнгө мөнгө босгодог шигээ салбараа өөд татаж цалин хөлсийг нь нэмэх арга сайн менежмент хийгээч ээ! Богд хааны ордон музей гэхэд л будаг нь хоьхорч гандсан эзэнгүй тоногдсон хулгайчид орогносон газар байх юм . Лав л өөд нь татсан төр алга! Доторхи үнэт зүйлс үзмэрийг нь хулгайлаад гаднах орчины талбай газрыг нь хумьж дээрэмдээд л байгаа нь улаанбаатарын унаган оршин суугчдын нүдэнд ил байгаа шүүдээ
Урлагийнхан хар ажил хэзээ ч хийж чадахгүй л дээ.Театрын удирдлага нь орлогоо нэмэгдүүлэх тал дээр анхаармаар юм
Хятад улс ядуурлаас гарсан монгол ядуурал руу нийт хүн амын 80 % орсон хуц ухна шиг байнга гардаг хэдэн улстөрчид улс орныг бүрэн сүйрүүллээ дээ
Хайрт МАН аа үе улираан сонгоод л байвал удахгүй улаан чулуутын цэнгэлийн манлайд хүрэх буй за
Denduu baga tsalintai yum. Yaj amidar gej boddog baina. Nomin saidaa. Urlagiig aviyasiig unel.
Урлагийн бүх байгууллагаа хувьчилаач ээ. Арай дэндүү юм. Сайн менежменттэй нь тэгээд амьдраад л явна биз дээ.
Хөдөө рүү хамаг төсөв явчихсан, Ганц ч үйлдвэр байхгүй
Тоглолт хийж мөнгө олдоггүй юм уу. Ажил хаяад яахав дэ
Арайч дээ