Нийгмийн

Өвөрхангай аймгаас: Охин нас барсан асуудал сургамж боллоо, айлуудаар явж архидалт, хүчирхийллийн асуудлыг судална

Өвөрхангай аймагт өндрөөс унаж нас барсан 15 настай охины асуудлаар тус аймгийн 12-р багийн засаг дарга Б.Хэрлэнгээс тодрууллаа.

-15 настай охин харамсалтайгаар амиа алдсан хэргийн талаар хэр мэдээлэлтэй байна. Танай багт амьдардаг байсан юм байна?

-Би энд 14 жил ажиллаж байна. Энэ айлыг сайн мэднэ.  Хэргийн тухайд бол үнэндээ одоо л мэдэж байна.  15 настай охины хувьд нэгдүгээр  сард  ар гэртээ хэлэлгүй хоёр хоног алга болсон. Ээж нь тухайн  үед бидэнд болон цагдаад ч хэлээгүй хоёр хоног болсон байсан.  Ингээд хоёр хоносны дараа мэдэгдсэн. Үүний дагуу хамтарсан баг гараад хайж байтал цагдаагийнхан шуурхай хайгаад олчихлоо гэсэн.

Энэ асуудлаар манай нийгмийн ажилтан ээжээс нь холбогдож тодруулахад “хэлэлгүй айлд хоёр хоночихсон байна” гэсэн. Мөн маргааш нь дахин холбогдоод танай охин хэлэлгүйгээр гадуур айлд хоёр хоночихсон байна. Тийм учраас хамтарсан баг кэйс дээр ажиллах ёстой. Үүний дагуу танай хүүхдээс мэдээлэл авч нөхцөл байдлын үнэлгээ хийх гэсэн юм аа гэхэд хүүхдээ аваад хөдөө явчихсан байсан. Ээж хэлэхдээ “бид хөдөө мал руугаа явж байна. Одоо очиж уулзах боломж байхгүй ээ. Гэлээ ч манай хүүхдийн асуудал та нарт хамаагүй. Тиймээс уулзахгүй” гэж хэлсэн.

Үүний хариуд манай нийгмийн ажилтан болохгүй ээ ном журам нь ийм гэдгийг тайлбарлахад “бид цагдаагийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ ээ” гэсэн тайлбарыг өгөөд эсэргүүцсэн.

-Цагдаагийн газраас хамтарч ажиллах санал тавьж байсан уу?

-Цагдаагийн байгууллагаас бидэнд хэлсэн зүйл байхгүй. Хоёрдугаарт цагдаагийн байгууллага хэрэг шалгагдаж дууссаны дараа албан тоотоор багийн ажлын албанд өгдөг.

-Танай хамтарсан багийн үүрэг юу юм бэ?

-Хүүхэд, гэр бүлийг хүчирхийллээс хамгаалах үүрэгтэй хамтарсан баг.

-Үүргээ биелүүлж чадаж байна уу?

-Чадахын төлөө ажиллаж байна.

-Охины тухайд гэр бүл нь зөвшөөрөөгүй гэдэг үндэслэлээр танай баг ажиллахгүй орхисон гэсэн үг үү?

-Тухайн үед өрнөсөн порцессийг бид мэдэхгүй. Охин найзындаа хоёр хоночихоод гэртээ харьсан юм уу, гэр бүлийн ямар асуудал байгааг мэдэхгүй. Өөрөөр хэлбэл гэр бүлийн асуудлаас болоод нуугаад, хаалттай байсан учраас бидэнд ажиллах боломжийг олгоогүй. Биднийг цагдаагийн байгууллага шиг нууцлалтай хандахгүй гэж бодсон байж болно. Ингэж таамаглаж байгаа.

-Цаашид хэрхэн ажиллаж вэ. Ийм хэрэг дахин гарахгүй гэх үндэслэл алга байна шүү дээ?

-Манай хамтарсан баг 15 хэсгийн ахлагчтай. Эдгээр ахлагч нарыг гудам болгоноор явуулаад айл өрхийн архидан согтуурал, гэр бүлийн хүчирхийллийг судлаад ир гэсэн үүргийг өгөөд сарын аян хийх гэж байна. Хэсгийн ахлагч нартаа тусгай хантааз өмсгөөд явуулна. Мөн цагдаа нартай хамтарсан эргүүл хийж ажиллах гэж байна.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нэг муу багийн засаг байж, дүүргийн засаг шиг их зан тай болтой нөхөрүү дээ ! Цийгайлмар чамайг,

Зочин
Зочин

энэ хорооны ажилтнуудын тоог цөөлөөд, цалингий нь нэмээд, хариуцлагатай ажиллуулмаар юм, сонгуульд зориулсан баахан өрөө дүүрэн, ажилгүй юмнууд сууж байдаг биздээ, хот, хөдөөгүй

Холбоотой мэдээ

Back to top button