Нийгмийн

Үхрийн бааснаас метан хий гаргаж, эрчим хүч, дулаан үйлдвэрлэж байна

Өвөрхангай аймгийн Хархорин суманд үхрийн баасыг ашиглан метан хий гаргаж эрчим хүч, дулаанаар хангах туршилт хийж байна.

Органик хог хаягдал буюу үхрийн баасыг биотехнологийн аргаар боловсруулж, метан хий гарган өрхийн халаалтыг шийдвэрлэх туршилтыг Франц улсын иргэн Дидье Буссьер /Didier Boissiere/ хийж, биогазын загвар үйлдвэрийг байгуулж, эрчим хүч, дулаан гарган жижиг обьектыг халааж байна.

Эл үйлдвэрийн туршилт амжилттай болбол органик хог хаягдлаа дахин боловсруулж, метан хийн үйлдвэр байгуулан эрчим хүч, дулаан гаргаж авахыг зорьж байгаа юм. Энэ нь Монгол Улсад жишиг ажил болох төдийгүй бусад аймаг, сумдад түгээн дэлгэрүүлэх сайн туршлага болно.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ganba
Ganba

90-ээд оны эхэн үед Төв аймгийн Сэргэлэн сумын 800 үнээний ферм дээр ийм туршилтыг Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид олон улсын байгууллагатай хамтран амжилттай явуулж байсан билээ. Харамс�##�тай нь үнээний ферм хувьчлагдаж тарснаас энэ ажил зогсож зах зээлийн шуурганд өртөн мартагдсан юм. Тухайн үед ажиллаж байсан зарим хүмүүс одоо ч энэ т�##�аар дурсан ярьдаг.

Зочин
Зочин
Reply to  Ganba

1970 аад онд туршигдаад хийгдээд ашиглаад явж байсан даа. Бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүс ойшоодоггүй тэгээд орхигдсон юм билээ.Айлын.хотонд ч хүртэл хэрэглэж болно гээд ЗАЛУУ ЗОХИОН БҮТЭЭГЧ СЭТГҮҮЛ дээр байгаа шүү.Өвөлд бууцаар хучаад сард 2 удаа бууцаа сэлгээд байхад өвөл ч хүртэл ажиллах бололцоотой юм билээ.

Зочин
Зочин

Бактериа өвөл яаж үхүүлэхгүй вэ? Ямар аргачл�##� байна? Хува�##�цаач...

Зочин
Зочин

Аль дээр гараад туршигдаад боломжтой гээд батлагдсан зүйл шүү дээ. 70 онд гарсан Та өөрөө үйлдвэрлэгч гэдэг ном байгаа.

Зочин
Зочин

Арг�##� гээд үг байсаар байт�##� баас нь ч юув дээ... үгний сонголтоо бодмоор байнаааааааааааааа

Холбоотой мэдээ

Back to top button