Танилц: Хүүхдийн ордны дугуйлангууд 200-250 мянган төгрөгийн үнэтэй

Монголын Хүүхдийн ордны зуны сургалт зургаадугаар сарын 5-наас эхэлнэ.
Энэ зун төгөлдөр хуур, хийл, морин хуур, драм, дуулаач, бүжиг, англи хэл, хятад хэл, математик, шинжлэх ухааны лаборатори зэрэг 20 гаруй төрлийн дугуйлан хичээллэх юм байна

Дугуйлангийн бүртгэл тавдугаар сарын 29-нд эхэлж, зургаадугаар сарын 2-ныг дуустал үргэлжилнэ. Тэгвэл дуурх дугуйлангууд ямар үнэ төлбөртэй байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доор танилцуулъя.
БҮЖИГ : Энэ сургалт нь долоо хоногт гурван удаа орно. Нэг удаагийн хичээл нь нэг цаг 30 минутын турш үргэлжлэх ажээ. Сургалтад сургуулийн насны хүүхдүүд хамрагдах бөгөөд нэг сарын сургалтын төлбөр нь 200 мянган төгрөг юм.
ХИЙЛ : Уг сургалт нь бүртгүүлсэн суралцагчийн тооноос хамаарч долоо хоногт 2-3 удаа хичээллэх юм. Нэг удаагийн хичээл 40 минут үргэлжлэх бөгөөд ганцаарчилсан анги ажээ. Анги бүрдүүлэлтийг 10 хүүхэд хэмээн тооцоолж буй бөгөөд суралцагчдыг бүртгэсний дараа шалгаж, тэнцвэл сургалтад суух зарчмаар явах аж. Нэг сарын төлбөр нь 240 мянган төгрөг ажээ.
ТӨГӨЛДӨР ХУУР: Нэг сарын төлбөр нь 240 мянган төгрөг. Сард найман удаагийн оролттой юм байна. Долоо хоногт 2-3 удаа хичээллэх ажээ. Ганцаарчилсан анги бөгөөд нэг удаагийн хичээл 40 минут үргэлжилнэ. Хичээл дээр нот бичих, унших, онол, сонсгол гэх хэсгүүдээс бүрдэх ажээ. Төгөлдөр хуурын зарим анги шалгаруулж авах бол зарим нь бүртгүүлсэн хүүхэд бүрд хичээл орох аж. Анги дүүргэлт 20-25 хүүхэд байх юм.
ЯТГА болон ТӨГӨЛДӨР ХУУР: Ятга, төгөлдөр хуурын хосолсон анги нь сарын 250 мянган төгрөгийн ханштай. Сард найман удаа хичээллэх бөгөөд нэг удаагийн хичээл 45 минут үргэлжлэх ажээ. Ганцаарчилсан анги бөгөөд шалгаруулалтгүйгээр хүүхдүүдийг сургах юм байна. Бага насны хүүхдүүд ятга болон төгөлдөр хуурын аль нэгийг сонгон суралцах бол ахлах насны хүүхдүүд хослуулан суралцах ажээ.
ЁОЧИН болон ТӨГӨЛДӨР ХУУР: Нэг сарын төлбөр нь 240 мянган төгрөг. Сард найман удаа хичээллэх бөгөөд сургалтын хугацаа дууссаны дараа мөнгөө төлж, суралцах боломжтой. Энэ анги нь хослуулсан анги биш тул суралцагч аль нэг хөгжмийн төрлийг сонгон суралцах ажээ. Ганцаарчилсан анги бөгөөд нэг удаагийн хичээл нь 40 минут үргэлжлэх юм.
ЛИМБЭ болон ТӨГӨЛДӨР ХУУР: Нэг сарын төлбөр нь 200 мянган төгрөг. Долоо хоногт гурван удаа орох бөгөөд нэг удаагийн оролт 40 минутаар үргэлжилнэ. Насны хязгааргүй бөгөөд аль нэг төрлийн хөгжмийн зэмсгийг нь сонгох юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иймэрхүү үнэтэй дугуйлан хаа сайгүй байгаа ш дээ. Бараг хугацаа нь бага ч юм бна
Багш нар нь уламжл�##�т хүүхэд загнадагаараа байв�##� одоо хүүхдээ загнуулах эцэг эх байхгүй гэдгийг санаараа багш нараа