ХӨСҮТ: Ковид-19-ийн эерэг илэрц өсөж, 205 тохиолдлыг бүртгэсэн

ХӨСҮТ-өөс өнөөдөр /2023.05.12/ цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Сүүлийн өдрүүдэд Омикроны дэд хувилбар болох ХВВ1.5, 40-50 хувийн тархалттай давамгайлж байгаа талаар онцлов.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Ц.Наранзул "Монголд 18 долоо хоногт нийт 205 шинэ тохиолдол бүртгэгдлээ. PCR шинжилгээгээр гарсан эерэг илэрцийн тоо нэмэгдсэн. Омикроны бусад хувилбартай харьцуулахад хүнээс хүнд халдварлах байдал өндөр хэвээр байна.
Шинж тэмдэг гайгүй хэдий ч тохиолдол нэмэгдэхийн хэрээр ахмад настнуудын биеийн байдал хүндрэх эрсдэлтэй. Олон хүн цугласан газар амны хаалт зүүж, зайгаа барих шаардлагатай байна" хэмээлээ.
Тус омог нь 2021 онд Энэтхэг улсад бүртгэгджээ. Манай улсын хувьд энэ оны гуравдугаар сарын 9-нд анхны тохиолдол бүртгэгдсэн юм. Вирусний илрэлтийн хувь нэмэгдэх хандлага цаашид ажиглагдаж буй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 дугаар сараас хойш илрээд байхад л тасгаа нээлгүй, олныг сэрэмжлүүлэлгүй байсаар байсан хэрэг үү? ДЭМБ ковид бүрэн устлаа гэж мэдээлсэн. Гэтэл манайхан нуусан хэрэг үү?