СПОРТ

Бокс: Б.Чинзориг маргааш ДАШТ-ий алтан медалийн төлөө тулалдана

Узбекистаны нийслэл Ташкентэд болж буй сонирхогчдын боксын ДАШТ үргэлжилж байна.

Тус тэмцээний 63.5 кг-ын жинд хүрэл медалийн болзол хангаад буй “Жакарта-2018” Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт ОУХМ Баатарсүхийн Чинзориг медалийн өнгөө хувиргах тулаанаа Тажикистаны Баходур Усмоновтой өчигдөр хийлээ. Энэ тулаанд манай боксчин өрсөлдөгчөө 4:1-ээр ялж финалд шалгараад байна.

Түүний хувьд боксын дэлхийн аварга болох эсэхээ шийдэх чухал, хариуцлагатай тулаанаа маргааш хийнэ. Тодруулбал, ОУХМ Б.Чинзориг эзэн орны Руслан Абдуллаевтай алтан медалийн төлөө тулалдах бөгөөд түүнд одоо ганцхан даваа үлдээд буй. Хэрэв түрүүлвэл манай улсаас боксын төрөлд дэлхийн хоёр дахь аварга төрөх юм.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Заавал түрүүлээрэй Чинзориг минь. Чи маш олон жил хөдөлмөрлөж энэ дэлхийн аваргаас ч хатуу аримйн дэлхийн ааргад түрүүлж байсан хүн шүү дээ. Энэ даруухан залуу дэлхийн аварга болчихоосой. Бид Чинзоригийг Ази тивийн аварга болж ирчихээд энд тэнд ухигдаад я ваад байсныг огт сандаггүй юм. Нас залуу байна. Туршлага зааж аварга болоод ирэх жил олипоос медаль аваарай гэж чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.!!!!!!!!!

Зочин
Зочин

ГайхалтаЙ

Зочин
Зочин

Амжилт

Зочин
Зочин

Хичээгээрэй. Маш тайван өөртөө итгэлтэй тоглоорой

Улаанбаатар
Улаанбаатар

Нэг л боломж, нэг л мөч… дахин ийм боломж олдохгүй тул бүх хүчээ шавхаж зориг тэвчээр гарган ухаантай тоглоорой. Амжилт хүсье Чинзоригт оо. Бахархаж байна!

Холбоотой мэдээ

Back to top button