НИЙГЭМНийгэм мэдээ
Өмнөговьд осолдож, амиа алдсан эмэгтэй Засаг даргын захирамжаар хог түүхээр явж байжээ
Орон нутгийн замд том оврын автомашиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байгаад осолдож, амь насаа алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Өмнөговь аймгийн "Өгөөмөр" гэх газар автомашинууд мөргөлдөж, хүн нас барлаа гэх мэдээллийг цагдаагийн байгууллага тавдугаар сарын 13-ны өдөр авсан байна.
Дуудлагын дагуу шалгахад 40 настай эмэгтэй гүйцэж түрүүлэх үйлдэл хийх явцдаа осолдож, амь насаа алдсан болох нь тогтоогджээ.
Хэргийг харьяа цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр тухайн эмэгтэй Даланзадгад сумын 1-р сургуулийн биологи, эрүүл мэндийн багш байжээ.
Тэрээр Даланзадгад-Цогт-Овоо чиглэлийн автозамыг цэвэрлэхээр явж байсан аж. Төрийн байгууллагууд хуваарийн дагуу эл замыг цэвэрлэх байсан бөгөөд тус эмэгтэй хамт олноосоо хоцроод хувийн унаагаар явж байхдаа осолд орсон харамсалтай хэрэг гарсан байна.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг "Монголд зочлох жил" болгон зарласантай холбоотойгоор тус аймгийн аймгийн Засаг даргын 2023 оны тавдугаар сарын 8-ны өдрийн А/727 тоот захирамжийн дагуу тус өдөр дээрх чиглэлийн замыг төрийн байгууллагууд цэвэрлэсэн ажээ.
А.ДАВАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hunii ami nasaar gants zam tseverleh gej duudaad baihdaa yadag ym be. Heden hiihed heden nasnii ymar huuhedtei gej medhu hun chini negnee gej amidrah ystoi bizdee
Дүрэм гэдгийг огт мэдэхгүй жолооч нартай улс
ganc jolooch bish. mongolchuud ugaasaa durem juramd zahiragdaj amdarch baij niigem eruul baidag gedgiig oilgoh chadvarguji huvia hicheesen nuudelchin setgelgeetei humuus
зам тээврийн яамнаас томилсон зам засварын компани нь юу хийдэг юм бэ?
Хүн үхчихээд байхад хаха, таалагдлаа , маш их таалагдлаа гээд байгаа хүмүүс болиоч ээ.
Төрийн албан хаагчдыг амралтын өдөр болон ажлын бус цагаар дарганцарууд нь дуудаж дарамталж ажиллуулахаа болимоор юм хайран хүний амь
Ээ хайран амь
ээ харамсалтай!!
Цусаар бичсэн дүрмийг цээжил, яс баримтал
Govi ryy hen yavahyy baahan yxsan gazraa vzvvldgvv l ym bol
Эрхэм Сэддорж сугны үснүүдийн хийж байгаа ажил энэ төрийн албан хаагчдыг дарамталж цалин мөнгөнөөс нь хасна гэж дарамтлаад зарцлана мэдээж нэг төрийн түшээ нь л ирэх гэж байсан биз тэхээр л энэ дарганцарцуд хөлөө хугалах шахан ул бөгсийг нь долоож гүйдэг юм
Bagsh nar mash ih achaalaltai ajildag, calin hed bilee. Deerees n turiin alban haagch nereer boolchildgoo bolimoor baigaa yum. Songuuli ene metiin ceverlegeenii ajild m#l shig zutguulne... Hairan saihan hunii ami