АНУ: Микрочип үйлдвэрлэгч компанид БНХАУ хориг тавьсныг зүгээр хараад суухгүй

БНХАУ-ын засгийн газар АНУ-ын микрочип үйлдвэрлэдэг “Micron Chips” нэртэй томоохон компанид үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэх шалтгаанаар өнгөрсөн 21-ний өндөр хориг тавих болсон. Ингэснээр БНХАУ-ын дэд бүтцийн төслүүдэд тус компанийн микрочипийг ашиглахыг хориглох юм.
Хятадын албан тушаалтнууд тус шийдвэрээ Их Долоогийн уулзалт болсноос хэдэн хоногийн дараа танилцуулсан. Их Долоон орнууд Хирошимад хийсэн уулзалтаараа БНХАУ-аас үзүүлж буй эдийн засгийн шахалтын эсрэг арга хэмжээ авах шийдвэрт хүрсэн юм. “Micron Chips” компанид хориг тавьсан талаарАНУ-ын Худалдааны албаны нарийн бичгийн дарга Жина Раймондо мэдэгдэл хийхдээ бямба гарагт (2023.05.27) БНХАУ-ын хоригийг зүгээр хараад суухгүй хэмээжээ.
Раймондо “Ямар ч үндэслэлгүйгээр АНУ-ын нэг компанийг онилж байгааг бид эдийн засгийн шахалт гэж үзэж байна. Үүнийг бид зүгээр хараад суухгүй, мөн тус хориг амжилттай хэрэгжинэ гэж бодохгүй байна” гэсэн юм. АНУ болон БНХАУ-ын хооронд микрочипийнэдийн засгийн “дайн” өрнөөд байгаа билээ. АНУ микрочипийн технологийн хөгжлөөр Хятадаас хол зайтай байгаагаа хадгалж үлдэхийн тулд БНХАУ-ын чипийн үйлдвэрүүдийн эсрэг арга хэмжээ авч, дотоодын компанидаа олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулсан билээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АНУ үндсэн дээ Орос Хятадад ялагдсан байна.Микро чипгүйгээр АНУ БРИТАНйи сүйрэл эхэлж байгаа юм.