Нийгэм мэдээ

Улсын мөнгө, цалинтай чөлөөгөөр хэл сурсан цагдаа нар "Филиппинчүүд" нэртэй төгөл байгууллаа

Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилгаар цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчид ээлжээр Филиппин улсад хоёр сарын турш англи хэлний сургалтад хамрагдаж байгаа.

I ээлжээр сургалтад амжилттай хамрагдсан алба хаагчид "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд “Нарстай” дахь хээрийн сургалтын хэсгийн талбайд “Philippines” төглийг бий болгожээ.

Алба хаагчид энэ үйл ажиллагаагаа нийтийн сүлжээнд мэдээлсэн байна. Улсын мөнгө, цалинтай чөлөөгөөр Филиппин улсад сургалтад яваад ирсэн алба хаагчид ерөнхийлөгчийн нэрэмжит хөдөлгөөний хүрээнд Филиппинчүүд нэртэй төгөл нээсэн нь шүүмж хүлээж байна.

Учир нь тэд төрийн тэргүүний санаачилгыг дэмжсэн ажилдаа, сурч ирсэн улсынхаа нэрийг хавчуулж мэдээлэхээсээ илүүтэй сурсан мэдсэнээ тайлагнаж, хэрэгжүүлбэл дээрсэн.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Тогтох
Тогтох

Сайхан санаа гаргасан байна буруу өнцгөөс нь бүү оролд урмыг нь хуглахаар ууцыг нь хугал аа гэж ....

Зочин
Зочин

таалагдсан бол нэрээ өгч л байг дээ гол нь модоо сайн ургуул

Зочин
Зочин

Танайх л шүүмжлэх гээд ядаад байгаа бус уу, сэтгүүлчинцэр ээ

Жаргалсайхан
Жаргалсайхан

Мод тарих ажил л бол төгөлд нэр өгөх ямар хамаатай юм. Сайхан санаа бна.

Жаргалсайхан
Жаргалсайхан

Олон нийтийн санал санаачлагыг дэмжиж хүндлэх нь зүйтэй шүү

зочин
зочин

цагдаа төгөл гэж болдоггүй юм байхдаа

Зочин
Зочин

Хувалз

Холбоотой мэдээ

Back to top button