Гадаад мэдээДЭЛХИЙ

Хонконгийн цагдаа нар Тяньаньмэний талбайн хядлагын ойн өдрөөр баривчилга хийв

Хонкогчууд жил болгоны зургаадугаар сарын 4-ний өдөр 1989 онд Тяньаньмэний талбайд болсон хядлагад амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалд зориулж лаа асаадаг билээ. Гэвч 2020 онд Бээжин Хонконгт дагаж мөрдөх шинэ аюулгүй байдлын хууль баталж, жагсагчдыг намжаахын тулд тус үйл ажиллагааг хориглон, зохион байгуулагчдад нь хуулийн хариуцлага тооцдог болсон юм.

БНХАУ-ын Засгийн газар хориг тавьсан ч зарим хонконгчууд лаа өргөхөөр тус хотын Викториагийн цэцэрлэгт хүрээлэн рүү бямба гарагт (2023.06.04) очсон байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн алба хаагчид тус цэцэрлэгт хүрээлэнд эргүүл хийж, хүмүүсийн эд зүйлсийг шалгажээ.

Бямба гарагт (2023.06.04) үдээс хойш цагдаа нар 10 гаруй хүнийг Викториагийн цэцэрлэгт хүрээлэнгээс баривчилсан байна. Тэдний нэг нь Социал демократуудын лиг нэртэй сөрөг хүчний бүлгэмийн дарга Чан По Инь байжээ.

No description available.

Тэрбээр ЛЕД гэрэлтэй лаа, хоёр цэцэг барьж Викториагийн цэцэрлэгт хүрээлэн рүү орсон тул цагдаа нар түүнийг баривчилсан аж. Мөн Александра Вон, Мак Инь Тин, Лео Тан гэх мэт ардчиллын төлөө тэмцэгч активистуудыг саатуулсан байна.

Эх сурвалж: The Guardian

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Khyatad Beejin xotiin Tyan Miniin talbai deer jagsaal tsuglaan xiij baisan outan zaluuchuudaa buudajn xorooj alsan Khyatadiin erx barigchid aimshigtai xertsgii zerleg balmad jinxene aluurchid shuu

Холбоотой мэдээ

Back to top button