Нийгэм мэдээ

Скүүтэр: Хулгай бүрийг сэвэх биш, хэрэгтэй мэдээлэл өгөхдөө анхааръя

Өмнөх долоо хоногт "Jet sharing Mongolia"-гаас нийслэлийн хэмжээнд 3000 скүүтерийг түрээсийн үйлчилгээгээр хэрэглээнд нэвтрүүлсэн. Энэхүү үйлчилгээг тус газар Монголд анх удаа нэвтрүүлж буй бөгөөд энэ ч утгаараа нийслэл хотын иргэдийг үйлчилгээний шинэ соёлд дуудсан гэж хэлж болно.

Товчоор хэлбэл, иргэд скүүтерийг "Jet" аппликэйшний тусламжтайгаар идэвхжүүлж, өөрийн хэрэглээндээ тохируулан унах боломжтой. Ингэснээр замын оргил ачааллын үед заавал нийтийн унаа, таксинд сууж түгжрэхгүй байх шийдлийг бий болгохоос гадна явган зорчигчид яарсан болон түгжрэлтэй үед энэхүү скүүтерийг ашиглаж болох зэрэг сайн сонголтуудыг санал болгоод буй.

Гэвч хэрэглээнд нэвтрүүлсэн өдрөөс эхлэн иргэд хулгайлах тохиолдол гарч байна гэх асуудал цахим орчинд өрнөх болсон. Тодруулбал, энэ асуудал өнөөдөр ч намжаагүй хэвээр байна. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд Эрдэнэт рүү ачааны машинд хийж явуулах гэж байсныг байршил тогтоогчоор олж илрүүлжээ.

Энэ нь нэг талаараа зовлон, асуудал мөн үү гэвэл мөн. Гэвч "Jet sharing Mongolia" нийтэд энэ үйлчилгээг нэвтрүүлсэн цагаасаа эхлээд өнөөдрийг хүртэл зөвхөн хулгайн асуудлаа л дэлгэх болов. Үүнээс харвал олны хараанд өртөх, нийтийн анхаарлыг татах нэг төрлийн маркетинг шиг ойлгогдоно.

Нөгөө талаар энэ бол бизнес. Иймд үүрэх учиртай эрсдэл, давах ёстой даваа гэж байх нь мэдээж. Шинэ соёл, шинэ үйлчилгээ тул иргэдэд мэдэхгүйн зовлон тулгарах нь зүйн хэрэг. Иймд алга болсон бүхнийг нь хулгайллаа, алдлаа гэх мэтээр санаатайгаар харлуулж, сэвээд байх нь учир дутагдалтай. Харин үүний оронд хурдан хугацаанд зөв нутагшуулахдаа анхаарч, хэрхэн зөв хэрэглэх талаас олон талт байдлаар иргэдийг мэдээллээр хангахад л болчих асуудал.

Гэвч "Jet sharing Mongolia" үйлчлүүлэгч иргэдээ хулгайч мэтээр харлуулж, цахим орчинд хувь асуудлаа дэвэргээд байх нь утгагүй. Харин байршил тогтоогчтой хулгайлах боломжгүй гэдгээ л иргэдэд ухамсарлуул. Тэгж гэмээнэ шинэ соёл хурдан нутагших болов уу...

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ta nariig dagaad xymyys iim l bolson baina. Er ni ene yax gej iim yum gargasan yum. Zamd teeg bolson xeden yum avchirch taviad yadargaa bolood baina shuu ene scooter. Yamar ch xereggui xulgai ene ter gex baisan bol yax gej gargasan yum.

Авинаа
Авинаа

Ийм байдлаар зөвлөх нэг хэрэг дэмжих бол өөр хэрэг байх

Zochin
Zochin

Тусгай замтай бол зүгээр л юм. Дуу чимээгүй үнийг нь буулгаад 5.0 болговол амралтын өдөр залуучууд их унах байх.

бат
бат

би нэг скүүтэр шаасан.

Депрессэд
Депрессэд

Монголчууд хулгайч гэдэг нь тод харагдаж байна. Баян чинээлэг байсан ч, боловсролтой ч байсан, гадаад, дотоодод ч байсан хулгай хийнэ. Биднийг түүхэнд ч тэгж бичсэн байдаг, одоо ч гадаадад монгол хулгайч зан брэнд болж бна. Хүүхдүүдээ мундаг боловсролтой, англи хэлтэй болгохоос илүү хулгай хийдэггүй л болгочихвол зүгээр юмсан. Гэхдээ өөрсдөө хулгайч сэтгэхүйтэй болохоор бараг бүтэхгүй биздээ

Холбоотой мэдээ

Back to top button