Гадаад мэдээДЭЛХИЙ

Эрдэмтэд МЭӨ 100 оноос эхлэн дэлхийг дагасан “хуурамч сар”-ыг илрүүлжээ

Одон орон судлаачид дэлхийтэй маш ойрхон нарыг тойрч ирсэн астеройдыг илрүүлсэн байна.

“2023 FW13” гэж нэрлэгдсэн тус солирыг эрдэмтэд “хуурамч сар” буюу “хуурамч дагуул” гэх ангилалд багтаажээ. Хуурамч сар гэх ангилалд багтсан сансрын биетүүд нь нарыг дэлхийтэй ижил байдлаар тойрдог аж.

“2023 FW13” нь МЭӨ 100 оноос эхлэн дэлхийг даган нарыг тойрч эхэлсэн байна. Тус “хиймэл сар” нарыг тойрохдоо дэлхийг ч мөн адил тойрдог аж. Ингэхдээ 14 сая километрийн зайд дэлхийг тойрдог байна. Харин манай сар дунджаар 384,400 километрийн зайд дэлхийг тойрч эргэдэг билээ.

Эрдэмтэд тэр солирыг анх өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын Хавай мужид оршдог “Pan-STARSS” нэртэй одон орон ажиглалтын газар илрүүлжээ. “2023 FW13”-ийн тойрог замыг баталсны дараа Олон улсын одон орон судлалын холбоо бүртгэн авсан байна.

АНУ-ын Сансар судлалын хүрээлэнгийн одон орон судлаач Алан Харрис “Сайн мэдээ нь гэвэл энэ солирын тойрог зам гэнэт солигдож дэлхийтэй мөргөлдөнө гэж байхгүй” хэмээсэн юм. Дэлхийг тойрон эргэдэг өөр “хуурамч сар” хэд хэд бий. Тэдний нэгийг эрдэмтэд 2016 онд илрүүлж “Kamo’oalewa” гэх нэр өгсөн байна.

Эх сурвалж: Live Science

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button