НИЙГЭМНийгэм мэдээ

Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймэр унтраагүй байна

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Их үлэлэй гол” гэдэг газар энэ сарын 11-нд ОХУ-аас Монгол улсын хилийг давж түймэр орж ирсэн байна. Тус түймэр бүрэн унтраагүй тул нэмэлт баг бүрэлдэхүүн очжээ. 

Тухайн газрын хувьд бартаа саад ихтэй, автомашин техник, мориор очих боломжгүй учир ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын алба хаагчид алба хаагчид нисдэг тэргээр очиж, гал түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж. 

Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн ”Гучинтавын-Ам” гэдэг газар 12-нд гарсан ойн түймэр гарсан байна. Тухайн түймрийг унтраахаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон орон нутгийн иргэд ажиллаж байгаа аж. 

Он гарснаас хойш Улсын хэмжээнд 62 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна. Тодруулбал, Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл Баян-Өлгий, Увс, Хэнтий зэрэг 11 аймгийн 32 суманд гарсан байна. 

Иймд иргэд та бүхнийг ой, хээрийн бүсэд аялал, амралт зугаалгаар зорчих үедээ гал түймрийн аюулгүй байдлыг хангахыг ОБЕГ-аас анхааруулж байна. 

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дүйцүүлэн алба хаагчдыг дайчилагтун

Холбоотой мэдээ

Back to top button