Гадаад мэдээДЭЛХИЙ

Грек: 79 хүн амиа алдаж, олон зуун хүн сураггүй болжээ

Грекийн өмнөд хэсгийн эрэгт загас агнуурын хөлөг онгоц осолдсоны улмаас 79 хүн нас баржээ. Тус онгоцноос 100 гаруй хүний амь насыг аварсан байна.

Загас агнуурын хөлөг онгоцонд олон зуун цагаач байжээ. Грекийн Засгийн газраас эл явдлыг цагаачдад тохиолдсон хамгийн эмгэнэлт явдал хэмээн мэдэгдэж, гурван өдрийн гашуудал зарлав.

Далайн эргийн хамгаалалтын албаныхны мэдээлснээр завийг мягмар гарагийн орой илрүүллээ. Онгоцонд байсан иргэдийн хэн нь ч аврах хантааз өмсөлгүй зорчиж байжээ.

Boat before it sank

Загас агнуурын хөлөг онгоцон дээр зорчигчдын дийлэнх нь 20-оод насны эрчүүд байсан аж. Онгоцонд зорчигчдын тоо багтаамжаас хэд дахин их бөгөөд амьд үлдэгсдийн мэдээлснээр 500-700 хүн байжээ. Тус онгоц Газар дундын тэнгисийн хамгийн гүн хэсэгт живсэн байна.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button