Ховд: Газрын ховор элемент олоогүй, нөөцийг тодорхойлохоор ажиллаж байна

Ховд аймгийн Мянгад суманд газрын ховор элементүүд олдож хайгуулын ажил эхэлсэн гэх мэдээлэл цахим орчинд тархлаа. Бид тухайн хайгуулын талаарх мэдээллийг тодруулахаар тус сумын Байгаль орчны байцаагч Б.Хишигтогтохтой холбогдов.
Тэрбээр “MNREC ХХК ашиглалтын талбайд хайгуулын ажлаа эхлүүлсэн. Тухайн компанийн үйл ажиллагааг орон нутгийн засаг захиргаанаас дэмжихгүй байгаа бөгөөд хяналт шалгалтын ажлыг хийж байна.
Дэмжээгүй шалтгаан нь тухайн байгууллага хайгуулын ажлыг эхлүүлэхдээ холбогдох газраас зөвшөөрөл аваагүй байсан юм. Улмаар шүүхэд хандаж, шийдвэр гарсны дараагаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Одоогоор хайгуулын явцад олдсон элемент байхгүй, нөөцийг тодорхойлох үйл ажиллагаа 20 хувьтай байгаа.
Тус хайгуулын багийг MNREC ХХК ахалж байгаа бөгөөд туслан гүйцэтгэгч таван компани бий. Бидэнд одоогоор туслан гүйцэтгэгч компанийн мэдээлэл байхгүй байна" хэмээв.
Бид тус компанитай холбогдож хайгуулын үйл явц, туслан гүйцэтгэгч компани, санхүүжилтийн талаар тодруулга авахаар холбогдсон ч тайлбар өгсөнгүй.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Газрын ховор элeмёнт олоогүй хэрнээ нөөцийг нь тогтоохоор ажиллаж бна гэхийг монгол ухаанаар ойлгодоггүй ээ.