Нийгэм мэдээ
ЭЕШ-ын хүүхдүүдийг аймаг руу үнэгүй хүргэдэг жолооч

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэн Ж.Элбэгзаяа сум хоорондын тээврийн жолооч. Тэрбээр сүүлийн гурван жил сумынхаа 12 дугаар ангийн хүүхдүүдийг ЭЕШ-д нь үнэ төлбөргүй тээвэрлэж байгаа.
Тодруулбал, сайхан сэтгэлт жолооч жил бүр төгсөгчдийг 120 км зайд үнэгүй зөөж, шалгалтад нь оруулдаг байна.
Ж.Элбэгзаяагийн тусч сайхан сэтгэл үүгээр зогсохгүй. Тэр сумын сургуулиа машинтай болгох хандивын аян эхлүүлж, спорт, урлаг, сурлагын амжилт гаргасан багш, сурагчдыг өөрийн зүгээс урамшуулж шагнадаг гэнэ.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяр хүргэе.баярлалаа.нутгийн зон олны сэтгэл буян болж очноо
Баяр хүргэе. Залуучуудад үлгэр дуурайл болохоор мундаг хүн бна.
Ийм сайхан сэтгэлтэй гишүүн дарга төлөөлөгч байдаг бол гоёо
Даанч хулгай хийхээс өөр юм бодохгүй амьтадыг сонгох юм даа