НИЙГЭМНийгэм мэдээ
Жан Хёг "Running man" нэвтрүүлгийн Жонгүг болон Ча Тэ Хён нартай хамт иржээ

Өмнөд Солонгос улсын JTBC телевиз "Couriers in Mongolia" буюу "Монгол дахь шуудан зөөгчид" энтертайнмент нэвтрүүлгээ гаргахаар болсноо зарласан билээ. Тэгвэл нэвтрүүлгийн оролцогчид Монголд ирсэн байна.
"Монгол дахь шуудан зөөгчид" нэвтрүүлэг нь дэд бүтэц хөгжөөгүй Монгол Улсад алдартнууд илгээмж хүргэх зорилготой юм байна. Энэ нь бусад энтертайнмент нэвтрүүлгүүдээс ялгарах гол онцлог ажээ.
Урьдчилсан байдлаар дээрх нэртэйгээр төслийг хийхээр болж буй ч нэр нь өөрчлөгдөх магадлалтай юм байна. Тус шоуг энэ оны хоёрдугаар хагаст үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөж байгаа ажээ.





Түүгээр ч зогсохгүй нэвтрүүлэгт оролцох оролцогчдын бүрэлдэхүүн олны анхаарлыг татаад байгаа юм. Үүнд,
- "Running man" шоу нэтрүүлгийн үндсэн бүрэлдэхүүний нэг, дуучин Жонгүг
- Дуучин, жүжигчин Хон Кёон Мин /Тэрбээр 2019 оноос хойш кино бүтээлд тоглоогүй юм/
- Өмнөд Солонгосын А зэрэглэлийн жүжигчин Жан Хёг
- Өмнөд Солонгосын А зэрэглэлийн жүжигчин Ча Тэ Хён
- Солонгосын шилдэг жүжигчдийн нэг Хун Кён Ин
- 2021 оны шилдэг шинэ жүжигчин Кан Хүн нар юм.
Н.АННА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.