ХААИС: 50 оюутныг малын эмч мэргэжлээр үнэгүй сургана

Мал эмнэлгийн салбарын бизнес эрхлэгчдийн үүсгэн байгуулсан Мал эмнэлгийг дэмжих сан (МЭД сан)-ийн Тэргүүн Д.Ууганбаяр, Удирдах зөвлөлийн гишүүдийн хамт өнөөдөр (2023-06-15) ХААИС-д зочилж, Мал эмнэлгийн салбарын тогтвортой хөгжлийг баталгаажуулах, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, хүний нөөцийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Мал Эмнэлгийн Сургуулийн захирал Ц.Эрдэнэ-Очиртой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд 2023 оноос эхлэн тодорхой шаардлага хангасан буюу мэргэжлийн ЭЕШ (ЭЕШ-1; Биологи, математик, ЭЕШ-2; Хими, Нийгэм судлал)-нд 650-иас дээш оноо авч МЭС-д “Малын эмч” мэргэжлээр шинээр элсэж буй 50 хүртэлх оюутанд эхний хичээлийн жилд 100 хувь сургалтын төлбөрийн тэтгэлэг жил бүр олгохоор төлөвлөж байна. Мөн тэтгэлэгт хамрагдсан шинэ элсэгчид сангийн шаардлагыг хангасан тохиолдолд таван жилийн турш 100 хувь хүртэлх сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдахаас гадна 2-5-р ангийн бусад оюутнууд ч 2024 оноос эхлэн уг тэтгэлэгт хамрагдах боломж нээгдэх юм.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.