АНУ Хятад хоёр арилжааны нислэгийн тоогоо нэмэгдүүлнэ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен БНХАУ-д айлчилсан билээ. Хятадын Гадаад хэргийн сайд Чинь Гантай ням гарагт уулзаж, Бээжинд хийсэн хэлэлцээнийхээ үеэр зарим асуудлыг шийдвэрлэх хэд хэдэн уулзалт хйихээр тохиролцсон байна.
"The Washington Post" сонин дахь эх сурвалжуудын мэдээллээр "Уулзалтаар дээд түвшний харилцааг сэргээх, хоёр талын асуудлыг хэлэлцэх, хамтын ажиллагааны чиглэлийг судлах үндсэн гурван ажлыг шийдвэрлэхээр боллоо" хэмээлээ. Мөн хоёр улсын хооронд арилжааны нислэгийн тоог нэмэгдүүлэх талаар ажиллахаар болжээ.
Э.Блинкен, Чинь Ган нарын хэлэлцээ долоон цаг үргэлжилсэн байна. Улмаар Хятадын Гадаад хэргийн сайдын Вашингтонд хийх айлчлалыг төлөвлөхөөр тохиролцжээ.
Эл айлчлалыг хоёрдугаар сард хийхээр төлөвлөж байсан хэдий ч Хятадын тагнуулын агаарын бөмбөлөг АНУ-ын нутаг дэвсгэр дээгүүр ниссэний дараагаар айлчлалаа хойшлуулсан нь энэ юм.
Н.АННА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.