Гадаад мэдээДЭЛХИЙ

Япон, Бразилын компаниуд нисдэг автомашины хөдөлгүүрийн үйлдвэр байгуулна

Японы Киото хотод төвтэй "Nidec", Бразилийн нисэх онгоцны үйлдвэрлэгч "Embraer" компаниуд нисдэг цахилгаан машины хөдөлгүүрийг үйлдвэрлэхээр болжээ.

Энэ талаар "Nidec" өөрсдийн цахим хуудсанд ням гарагт мэдээлэв.

Хоёр улсын хамтарсан үйлдвэр үйлдвэрийн нэрийг "Nidec Aerospace" хэмээжээ. Үйлдвэрийн төв нь АНУ-ын Миссури муж улсын Сен-Луис хотод байрлах аж. Үйлдвэрлэлийг Бразил болон Мексик дэх үйлдвэрүүдэд хийх ажээ.

Эл бүтээгдэхүүний анхны үйлчлүүлэгч ч тодорхой болжээ. Тодруулбал, 2026 онд нисдэг цахилгаан автомашины арилжааны үлй ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж буй Бразилын "Eva Air Mobility" компани байх аж.

Хамтарсан үйлдвэрийн 51 хувийг "Nidec", 49 хувийг "Embraer" компани эзэмших төлөвтэй байна. Энэ оны хоёрдугаар хагаст албан ёсоор үйлдвэрийн гэрээг хийх товтой байгаа ажээ.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button