Япон, АНУ, БНСУ-ын удирдагчид уулзана

Япон, АНУ болон БНСУ-ын удирдагчид ойрын хугацаанд уулзахаар товложээ. Тодруулбал, БНАСАУ удаа дараа пуужин харвасантай холбоотойгоор АНУ-д уулзалт хийхээр болсон талаар NHK мэдээллээ.
Өнгөрсөн пүрэв гарагт БНАСАУ хоёр баллистик пуужин харвасан нь Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан билээ. Энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Япон улсад айлчилж байсан юм.
Тэгвэл гурван улс БНАСАУ-ын пуужин харвахтай холбоотой асуудлыг хэлэлцэхээр болсныг Японы Ерөнхий сайд К.Фүмио даваа гарагт болсон Либерал ардчилсан намын удирдлагуудын уулзалтын үеэр мэдэгдэв. Тэрбээр "Гурван улсын нягт харилцаатай эвслийн хүрээнд мэдээлэл солилцох замаар аюулгүй байдлыг чухалчилж, эл асуудалд эрчимтэй хариу арга хэмжээ авна" хэмээлээ.
Гурван орны удирдагчид Хирошимад болсон "Их долоогийн бүлэг"-ийн уулзалтын дараа АНУ-д ойрын хугацаанд хэлэлцээ хийхээр тохиролцсон байна.
Н.АННА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.