СПОРТ
Жүдо: Тэд хоёр алт, дөрвөн хүрэл медаль хүртэж, гуравт эрэмбэлэгдлээ

Улаанбаатар их дуулга тэмцээн дөрвөн өдрийн турш үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө. Олимпын оноо олгох энэхүү тэмцээнээс Монгол Улсын шигшээ баг хоёр алт, дөрвөн хүрэл медаль хүртэв. Харин багийн амжилтаар нийт 41 орноос гуравдугаар байрт бичигдлээ.
Шигшээ багийн тамирчдаас 66 кг-ын жинд Ё.Басхүү алтан медаль, Б.Эрхэмбаяр хүрэл, 73 кг-д Б.Эрдэнэбаяр хүрэл,-100 кг-д Б.Гончигсүрэн алт, +78 кг-д Д.Номинзул хүрэл, +100 кг-ын жинд О.Цэцэнцэнгэл хүрэл медаль хүртсэн юм.
2024 оны Парисын олимпын наадмын оноо олгох дэлхийн өндөр зэрэглэлийн “Улаанбаатар их дуулга-2023” цуврал тэмцээнд 350 гаруй тамирчин оролцсон байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.