Бахардаж амиа алдсан оюутан "Гүйж чадахгүй байна” гэж хэлж байжээ
Оюутан цэрэгт татагдсан 19 настай залуу амиа алдсан хэрэг гарчээ.
Энэ сарын 23-ны өдрийн 00.40 цагт "Цэргийн төв эмнэлэгт оюутан цэрэг эмчилгээ хийлгэж байгаад нас барсан" гэх мэдээллийг цагдаагийн байгууллага бүртгэжээ.
Мэдээллийн дагуу Төв аймгийн цагдаагийн газраас шалгахад Алтанбулаг сумын нэгдүгээр багт байрлах Зэвсэгт хүчний 119 дүгээр цэргийн ангид эрэгтэй "Б" амь насаа алдсан байна.
Тодруулбал, энэ сарын 22-ны өдрийн 10.30 цагт үед цэрэгжилтийн спортын хичээлд тус ангийн хашаанаас гарч зургаан км-ийн газар кросс гүйлт хийх үед 1.2 км газрыг туулсны дараагаар “Би гүйж чадахгүй байна” гэх тайлбарыг Б өгчээ. Улмаар салааны захирагч түүнийг салааны ахлагчийн хамт үлдээсэн байна.
Амь хохирогч амьсгаа өндөртэй байсан тул сургалтын төвийн эмчийг дуудаж үзүүлэхэд ухаан алдсан байсан бөгөөд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, сумын эмнэлэгт хүргэж, улмаар Цэргийн төв эмнэлэгт дуудлага өгч тус эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлж, эмчилгээ хийлгэж байгаад тухайн өдрийн 18 цагийн үед амь насаа алдсан байна.
Амь хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоолгохоор Шүүх шинжилгээний байгууллагад шинжээч томилсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа ажээ.
А.ДАВАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цэрэг гэдэг чинь гүйнэ гэсэн эн тэнцэх үг Цэргийн хүн гүйж бйаж л амьд гарна
Оюутан цэргийн сургалтын хөтөлбөр хариуцсан Мягмаржав гэх зөнөг өвгөнийг солиочээ Сайханбаяр сайдаа! Энэ зөнөг өвгөнөөс өөр олигтойхон мэдлэг боловсрол өндөртэй шижигнэсэн залууд уг хөтөлбөрийг хариуцуулаачээ. Үеэ өнгөрөөсөн 70 гарсан өвгөнөөр ажил хийлгэхээр ийм байлалд хүрч байгаа юм. Мягмаржав чи ч гэсэн одоо өөрийнхөө сэналаар наад ажлаа боль. Амарч хэвтэж байгаад бие амар байж байгаад явсан нь дээр.
Ковидын дараа ихэнх хүний уушиг их гэмтсэн бна, ялангуяа давтан өвдсөн бол гүйх, усанд сэлэх, өгсүүр алхах үед илт хүндрэлтэй болсон гэж эмч найз маань хэлж бсн. Үүнээс болсон бх магадлалтай. Анхаармаар бна шүү. Харамсалтай, хайран хүү!!
Цэргийн албанд эрүүл хүн л тэнцэнэ.Тэгэхээр эрүүл гэж дүгнэсэн,цэргийн комиссыхон л мэдэх байх даа
ТҮР БОЛОН ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИД ЯМАР ИХЭЭР ҮХЭЖ БАЙНАА УУГ НЬ БОЛ ЭМЧ ДОМЧ ГЭЭД АРГА ХЭМЖЭЭ АВСАН Л ЮМ БАЙНА ХӨӨРХИЙДӨӨ
yg vnendee mongol zaluuchuuud chini iim l bn 6han km gvij chadku,angli helee chadku bol biyiin tamiriin hicheeliig bvr baga angias ni undur tvwshind zaaa malnuudaa
энэ пязда нар дайн гарвал өөрсдөө хамаг цэрэгээ алаад дуусхын бнлдөө
Хар багаас нь утаа хүхэрээр амьсгалуулчиж байгаа юм чинь ямар сайн байхав дээ