"Төрийн захиргаа, тусгай албан хаагчдын цалингийн доод хэмжээ 1 сая төгрөг болно"
ХНХЯ-наас өнөөдөр (2023.06.28) хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Улсын төсөвт тодотгол хийснээр долдугаар сарын 1-нээс эхлэн зарим төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлж байгаа. Мөн төрийн албан хаагчдын цалин ч нэмэгдэж буй билээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Хэвлэлийн бага хурлын үеэр ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Алимаа "Төрийн захиргаа болон төрийн тусгай албан хаагчдын цалингийн доод хэмжээ 1 сая төгрөг болж байна" хэмээн мэдээллээ.
Тодруулбал, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд нийт 991 тэрбум төгрөг зарцуулах аж.
Төрийн захиргааны албан хаагчдын цалингийн доод хэмжээ 790 мянган төгрөг байсан. Харин төрийн тусгай албан хаагчдынх 710 мянган төгрөг байв. Тэгвэл долдугаар сарын 1-нээс эхлэн тус бүр 1 сая төгрөг болж нэмэгдэх юм байна.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Авилгатайгаа хэд бол !!!!!!
Би өнөө өглөө маш их тэтгэвэр минь маш баг а 5000000 дээр минь 50к нэмж өгсөнд маш их гомдоод гомдол минь гарахгүй байна. Яахаараа би маш хүнд ажил хийж 30 гаран жил ажиллаж 4 хүүхэд улс орондоо өсгөж өгчөөд ингэж алаг үзүүлж байна даа. Хийж байсан ажил минь маш хүнд автобусны диспетчер өгтөө 4/30 босож 5/10 гэхэд зам дээр зогсож сардаа ямарч амралтгүй 267цаг сууж ийм олон жил зүтэгсэн намайг яагаад алаг үзэж 50к нэмдэг юм бэ? Аавын хүүхэдүүдыг алаг үзээд болдог л юм байхдаа. Маш их гомдолтой байна