Улс төрийн мэдээ

Б.Жавхлан: Боломжтой үедээ төлөхөөр своп хэлцлийг дахин сунгасан

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ даваа гарагаас эхэлсэн БНХАУ дахь айлчлал үргэлжилж байна.

Энэ хүрээнд Сангийн сайд Б.Жавхлангийн байр суурийг хүргэж байна.

Тэрбээр "Боомтын асуудал 20-иод жилийн турш бидний потенциалыг хязгаарласан. Манай талаас ч нэлээд зүйл шалтгаалж байсан. Энэ удаа тэр асуудлуудыг нухацтай гаргаж ирж тавилаа. Ахицтай айлчлал боллоо.

Гол онцлог гэвэл, зөвхөн төрийн байгууллага хоорондын уялдаа холбооноос гадна төр -хувийн хэвшил болон хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг сэргээлээ.

Цаг хугацааны хувьд цар тахал болон геополитикийн шинэ нөхцөл байдал дараагийн 30-50 жилийн шинэ чиг хандлагыг эхлүүлж байна. Тийм учраас дараагийн хагас зуун жилд хамтдаа хөгжих агуулгыг чухалилж байгаа. Өдгөө дэлхийн эдийн засгийн төвлөрөл Ази руу чиглэж байна. Энэ шинэ цаг үед, энэ айлчлалын ач холбогдол оршиж байгаа.

Мөн Монголбанк, БНХАУ-ын Төв банк хоорондын своп хэлцлийн хугацаа долдугаар сарын 23-нд дуусаж байгаа. Энэ бол зээл гэхээсээ илүү худалдааны хэрэгсэл юм. Дараагийн удаа, аль боломжтой үедээ төлж барагдуулах нөхцөлтэйгөөр энэ хэлцлийг дахин гурван жилээр сунгаж байна" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 30, 2023 10:50

төлөөч дээ газар нутгаа өгөхөд хүрэв дээ

Холбоотой мэдээ

Back to top button