НИЙГЭМ

МУИС-ийн хууль зүйн сургуулийн оюутнууд 14 хоног цахимаар хичээллэнэ

Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улиралд Улаанбаатар сургууль руу нүүн, тус сургуулийн хичээлийн байранд сургалтын үйл ажиллагаа явуулахаар болжээ.

Үүнтэй холбогдуулан 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын эхний хоёр долоо хоног буюу есдүгээр сарын 1-ний өдрөөс 15-ыг дуустал бакалаврын II-V дугаар түвшний суралцагчид цахимаар хичээллэх юм байна. Яагаад гэвэл тус сургуулийн байрыг буулгаж, шинээр барихаар төлөвлөжээ.

-Хууль зүйн сургууль буюу хичээлийн гуравдугаар байрыг буулгаж 18, 12 давхар хоёр барилгатай болгоно-

50 жилийн настай дөрвөн давхар тус барилгыг эхний ээлжид буюу энэ хавар нурааж барилгын ажлыг нь эхлүүлэхээр төлөвлөсөн билээ. Ингэхдээ хичээлийн гуравдугаар байрыг хоёр байхаар төлөвлөсөн бөгөөд IIIА байр нь 18, IIIB байр нь 12 давхар байх аж. Нийт өртөг 49.3 тэрбум буюу 20.1 сая ам.доллар байхаар төсөвлөжээ.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button