НИЙГЭМНийгэм мэдээ
Хөвсгөл аймаг бяслагны анхны үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

Хөвсгөл аймаг бяслагны анхны үйлдвэрээ ашиглалтад оруулжээ. Тодруулбал, Тосонцэнгэл суманд байгуулж, нээлтээ хийсэн байна.
Тэгвэл ирэх онд нийт таван суманд бяслагны үйлдвэр барих ажээ. Үүнд,
- Түнэл
- Их-Уул
- Алаг-Эрдэнэ
- Бүрэнтогтох
- Арбулаг сумдад багтаж байгаа аж.
Орон нутагт ийн бяслагны үйлдвэртэй болсноор малчид цагаан идээгээ боловсруулан дотоод болон гадаад зах зээлд борлуулж, орлого олох боломжтой хэмээн орон нутгийн захиргааны удирдлагууд үзэж байгаа юм.
Одоо үйлдвэрт ажиллах иргэдийг сургалтад хамруулж байгаа ажээ.
Эл төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн иргэд бяслаг үйлдвэрлэх, түүний үе шат, дамжлагатай танилцаж, ямар хүндрэл үүсэж болзошгүй байгаа хийгээд цаашид малчид юунд анхаарах тал дээр зөвлөгөө авч байгаа ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
yna enig medee ghgvee burhn min
хөвсгөлд газар хөдөлсөн юм байх гэж бодсон чинв хаха овоо шүү дээ