Задрах боломжгүй ачааны төлбөрийн хэмжээг тогтоолоо

Олон улс, улсын чанартай авто замаар даац хэтрүүлэн тээвэр хийх үзэгдэл газар авснаар авто замын насжилт богиносож, замын зорчих хэсэгт эвдрэл гэмтэл ихээр үүсэх шалтгаан болсоор байна.
Үүнээс үүдэн аваар осол ихээр гарах мөн иргэд эд хөрөнгөөрөө хохирсоор байгаа тул Монгол Улсын Засгийн Газраас 222 дугаар тогтоолыг баталж, үйлдвэрийн аргаар угсрагдсан овор хэмжээ ихтэй задрах боломжгүй ачааг тээвэрлэх зайлшгүй шаардлага үүссэн тохиолдолд мөрдөгдөх бөгөөд км тутамд нэмэлт төлбөр төлөхөөр болгов .

Тогтоолын хэрэгжилттэй холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн “Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж ашиглан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэх тээврийн хэрэгслээс авах төлбөрийг тогтоолын хавсралтын дагуу төлүүлэхээр болсныг үүгээр уламжилж байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.