Нийгэм мэдээ

Фото: Монголын гэрэл зурагчид 2023 оны "үүц"-ээ дэлгэлээ

“Ulaanbaatar-Photo Week-2023” гэрэл зургийн үзэсгэлэн аравдугаар сарын 11-ний өдөр нээлтээ хийлээ.

Монголын салбар, салбараар дагнан ажилладаг гэрэл зурагчдын тус нэгдсэн үзэсгэлэн энэ сарын 16 буюу ирэх даваа гараг хүртэл "Мишээл экспо" төвд олны хүртээл болох юм.

Соёлын яамны санаачилгаар Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо тус үзэсгэлэн арга хэмжээг зохион байгуулж байна. Уг арга хэмжээ нь Монголын гэрэл зургийн салбарын хөгжил, чиг хандлага, нийгмийн үүрэг, ач холбогдлыг тодорхойлох зорилготой бөгөөд байгалийн, үйл явдлын, баримтат, уран сайхны болон хэвлэл мэдээллийн зэрэг гэрэл зургийн бүхий л чиглэлээр шилдэг бүтээлүүдийг дэлгэж олон нийтийг мэдээлэл, танин мэдэхүй, соён гэгээрүүлэх эрэлт, хэрэгцээг хангасан өргөн агуулга бүхий томоохон анхны арга хэмжээ болж буйгаараа онцлог юм.

Ташрамд, Press буюу хэвлэл мэдээллийн байгууллагын гэрэл зурагчид нэгдэн, тусдаа павильон дэлгэсэн нь 2023 онд нийгэм, улс төрд өрнөсөн онцлох үйл явдлуудын дүр төрхийг сайтар тусгажээ. Энэ буланд Eguur.mn сайтын гэрэл зурагчин О.Улсболдын бүтээл багтсан.

Мөн "Бетонон хот" үзэсгэлэн, "Батзориг сан"-гийн гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгүүд илтэд ялгарч байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button