НИЙГЭМНийгэм мэдээУРЛАГ

"E-Strike тэмцээнд гадаадын 5 улсын бүжигчид, электро бүжгийн домгуудын хамт оролцоно"

Гудамжны бүжгийн төрлийн нэг болох электро бүжгийн олон улсын тэмцээнийг манай улсад зохион зохион байгуулах гэж байна. Тодруулбал, ирэх сарын буюу арваннэгдүгээр сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Тэгвэл эл тэмцээнтэй холбоотойгоор зохион байгуулагч Б.Тэнгистэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр энэ бүжгийн төрлөөр хичээллээд 13 жил болж байгаа ажээ.

-Тэмцээний талаар ярилцахаасаа өмнө хоёулаа эл бүжгийн төрлийн талаар хүмүүст багахан ойлголтыг өгөх хэрэгтэй болов уу?

-Энэ бүжгийн төрөл нь анх 2000 оны эхэн үед Бүгд найрамдах Франц улсад бид бүхний мэдэх тектоник гэх бүжгээр үүсэж байсан юм. Үүний дараагаар хувьсаж, Milky Way гэх бүжиг болж, улмаар хөгжиж одоогийн электро бүжиг үүссэн.

Харин манай улсад 2010 онд өргөн цар хүрээг хамарсан. 2015 он хүртэл хүүхэд залуусын дунд хамгийн олон бүжигчинтэй гудамжны бүжгийн төрөл байсан юм. 2016 оноос эрчээ алдаж, бүжгийнх урсгалын хөгжил ч буурсан. Тухайн үед зөвхөн электро урсгал гэлтгүй гудамжны бүжгийн төрлүүд уналтад орж эхэлсэн юм. Бидний хувьд үеийн залуустаа, дараагийн үеийнхэндээ одоог хүртэл түгээн дэлгэрүүлж, чадах бүхнээ дайчилж байгаа. Үүний нэг хэлбэр нь E-Strike international community юм.

-Манай улсад электро бүжгийн олон улсын тэмцээнийг зохион байгуулж байгаа юм байна. Тэмцээний талаар товч танилцуулаач?

-E-Strike олон улсын тэмцээнийг дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна. 2018 онд анх удаагаа зохион байгуулж байсан юм. Олон улсын шинж чанартайгаар хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

Өнгөрсөн жил буюу 2022 онд Франц улсаас Тайлор гэх бүжигчнийг урьж, шүүгчээр авч ирсэн юм. Азидаа анх удаагаа олон улсын электро бүжгийн тэмцээнийг амжилттайгаар зохион байгуулсан.

-Тэгэхээр энэ жилийн хувьд гаднаас урилгаар ирж байгаа хүмүүс нь ямар хүмүүс вэ?

-Энэ жилийн хувьд их онцлог. Бид гурван шүүгчийг урьж, авч ирэхээр бэлдсэн. Эхний шүүгч нь өнгөрсөн жил ирсэн Тайлор. Дэлхийнх бүх томоохон тэмцээнд финалд үлдэж, түрүүлж байсан. Мөн жүжигчин, моделоор ажилладаг. Франц улсдаа LV, Gucci, Dior болон Nike брэндүүдтэй хамтарч ажиллаж байсан юм. Мөн Travis Scott-ын сүүлд гаргасан дууны клипэнд тоглосон. Өнгөрсөн жилийн хувьд монгол дээлтэй бүжиглэсэнх бичлэг нь шуугиан тарьж байсан юм.

Snapinsta.app_video_319698708_687693776252956_927716523151766744_n

Хоёр дахь шүүгч нь Гоку. Тэр бол домогт бүжигчин. Арт модерн контемпорари төрлөөр бүжиглэдэг. Мөн моделиор ажилладаг юм. Дэлхийн томоохон тэмцээнүүдэд түрүүлж байсан

Харин гурав дахь шүүгч нь Миллиард. Тэр ч мөн адил домогт бүжигчин. Бид бүхний одоогийн цаг хугацаанд электро бүжгийн хамгийн том тэмцээн болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг нэгэн юм.

-Гадаадын улс орноос энэ тэмцээнийг зорьж ирж буй бүжигчин бий юү?

-Олон улсын чанартай болоод хоёр дахь жилдээ болж байгаа гэж өмнө нь дурдсан. Аливаа тэмцээнийг нутагшуулах нь цаг хугацаа, хөрөнгө мөнгөний асуудалтай. Анхны жил нь Испани, Мексик, Орос, Румын улсаас бүжигчид ирэх гэсэн боловч визаны асуудлаас бооод ирж чадаагүй, харамсалтай тохиол болсон. Харин энэ жилийн хувьд Мексик, Япон, Гүрж, Иран болон Орос улсаас ирэх бүжигчдийн виза болон буудлын мэдүүлгийг авсан. Дараа дараагийн тэмцээнээ илүү сайн зохион байгуулж, нутагшуулж, дэлхийн том тэмцээнийг улсдаа зохион байгуулахыг зорьж байгаа.

-Манай улсын хүүхэд залуучууд бүжгийн энэ урсгалыг хэр их сонирхож, суралцаж байгаа бол?

-Энэ жилээс манай улсын хүүхэд залуучууд ихэд сонирхож байна. Магадгүй энэ нь электро бүжгийн тулааныг зохион байгуулах хийгээд олон удаагийн сургалтыг хийж буй нь үр дүнгээ өгч байгаа гэж бодож байна.

-Нууц биш бол шагналын сан хэд вэ?

-Бүжгийн тулаанд түрүүлсэн нэг тамирчин Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шууд оролцох эрхтэй болох юм. Харин бусад шагналын мэдээллийг одоохондоо нууц байлгая.

-Ярилцсанд баярлалаа.

E-Strike тэмцээн өмнө нь дурдсанчлан гурван өдөр үргэлжлэх юм. Эхний өдөр буюу арваннэгдүгээр сарын 3-нд Тайлор, Гоку болон Миллиард нарын workshop болно.

Харин бүжгийн тулааны эхний өдөр буюу 4-нд Art of UB , харин 5-ны өдөр Улаанбаатар зочид буудлын eventhall танхимд зохион байгуулна. Бүжгийн тулааныг үзэхийг хүсвэл 20 мянган төгрөгийн үнэтэй. Харин электро төрөлд оролцогчид 50, allstyle төрөлд оролцохыг хүсвэл 30 мянган төгрөгийг төлөх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button