Нийгэм мэдээ

Унгар дахь Монголчууд хүүхдүүддээ зориулж эх хэлний сургалтын төв нээлээ

Монгол улсаас Унгар улсад суугаа элчин сайдын яам болон БСШУЯ хамтран Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн монгол судлалын төвийг дэмжин “Гүем монгол сургууль" сургалт хөгжлийн төвийг нээжээ.

Өнөөдрийн байдлаар 7105 иргэн Унгар улсад амьдардаг бөгөөд үр хүүхдэдээ эх хэл, соёл уламжлалаа сургаж, үлдээхээр хоёр ангитай сургалт хөгжлийн төвийг нээжээ. Тус сургууль өнгөрсөн оны аравдугаар сард нээгдсэн бөгөөд одоогоор 40 орчим хүүхэд суралцаж байна. Унгар улсад 400 орчим хүүхэд байдаг учраас цаашдаа энэхүү сургалтыг илүү өргөжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Сонирхуулахад, Сурагчид цагаан толгойн 35 үсгээ үзэж дууссан бөгөөд удахгүй "Эрдмийн баяр"-аа хийх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button