Морь унаач хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй, аюултай хэлбэрийг хориглолоо

ХЭҮК өнгөрсөн 2021, 2022 онд явуулсан судалгаа хяналт үнэлгээ шинжилгээ, Комиссын гишүүний санаачилгаар болон иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр явуулсан хяналт шалгалт, төрийн байгууллагуудын албан ёсны мэдээлэл, хөндлөнгийн бусад судалгаа, эх сурвалжид үндэслэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21, 22 дахь илтгэл боловсруулж, холбогдох саналын хамт УИХ-д өргөн барьсан.
Комисс 21 дэх илтгэлд КОВИД-19 цар тахлын хүний эрх, эрх чөлөөний байдлын сургамж, Жендэрийн эрх тэгш байдал ба хүний эрх, Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал, Гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрх, Цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээг тусгасан.
Онцолбол,
-Унаач хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалахад дараах үр дүн гарлаа-
Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудлын хүрээнд хүүхдийн хөдөлмөр эрхлэлт тэр дундаа тэвчишгүй болон аюултай хэлбэрийн хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн эрхийг хангаж, хамгаалахад чиглэсэн хууль эрх зүйн зохицуулалт, тогтолцоо төдийлөн үр дүнтэй хэрэгжихгүй байгааг Комисс дүгнэсэн.
Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй, аюултай хэлбэрийг хориглох, устгах, унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах талаар арга хэмжээ авч ажиллах санал хүргүүлснээр УИХ-ын 49 дүгээр тогтоолоор унаач хүүхдийн эрхийг хангах, хамгаалах арга хэмжээ авч ажиллахыг УИХ-аас Засгийн газарт даалгаснаар хүүхдийг эрхийг хамгаалахад чиглэсэн дараах ахиц дэвшил, үр дүн гараад байна. Үүнд:
- Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/122 дугаар тушаалаар “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт"-ыг шинэчилж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/12З дугаар тушаалаар 13 нас хүрсэн хүний эрхэлж болох хөнгөн ажлын төрөл, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл"-ийг баталлаа.
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын 2022 оны А/2З, А/27 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний зардлын норматив“-аар хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа зохион байгуулах зардал олгох эрх зүйн тогтолцоо бий болсон.
- Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд Хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх, Албадан хөдөлмөрлүүлэх гэмт хэргийн шинжийг нарийвчлан тусгасан.
- УИХ-ын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Үндэсний их баяр наадмын тухай хуулиар зохицуулагдаагүй бусад хурдан морины уралдааны болон морины сунгаа, үсэргээний бэлтгэлийн үед уяач уралдаанч хүүхдийн эрх, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүргийг хуульчилсан.
Мөн Комиссын гишүүний 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01/17 дугаар зөвлөмжийг Нийслэл Улаанбаатар, 21 аймгийн Засаг дарга нарт хүргүүлж, жил бүрийн 11 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 01-ний хооронд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээн зохион байгуулахгүй байх, зохион байгуулж буй эсэхэд хяналт тавих, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцох чиглэл өгч хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХЭЛ МЭДЭХГҮЙ АДГУУС НЯЛХ БАЛЧИР ҮРСЭЭР ЗУГААЦДАГ ЭНЭ ЗЭРЛЭГ ЗУГААГ ЗОХИОН БАЙГУУЛДАГ ХҮМҮҮСИЙН МОНГОЛЧУУД УЯАЧ МАНЛАЙ ЗАНЛАЙ АЙМАГ СУМ УЛСЫН ЗЭРЛЭГ ЗУГААНЫ МАСТЕРУУД ГЭДЭГ ЮМ.ЭНЭ ЗУНААС ЭХЛЭЭД БҮХ ХУРДНЫ МОРЬДЫГ ХҮҮХЭДГҮЙ УРАЛДУУЛ АДУУ ЗЭРЛЭГ ЗУГАА ХӨӨДӨГ МУДАКУУДААС ИЛҮҮ УХААНТАЙ УНААЧ ХҮҮХДҮҮДЭЭ ХУРДАН МОРЬ УНАНА ГЭДЭГ БОДЛОО ЭНЭ ЦАГ МӨЧӨӨС ТАЯГДАН ХАЯЖ ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЖ СУРЦГААЯ .ҮГҮЙ МОРИЙГ ЧИНЬ УНАЖ БОЛНОО ХАРИН НАДАД ЗУУН САЯ ТӨГРӨГ ЯГ ОДОО ААВ ЭЭЖИЙН МИНЬ ДАНСАНД ХИЙ ЭНЭ ҮГИЙГ ХЭЛЭЭД ЗАНШЧИХ ХАРИН ӨВЛИЙН МОРИН УРАЛДААНЫГ УЯАЧ НЭРТЭЙ МОРЬ ӨЛСГӨДӨГ ГАРУУДААР УНУУЛЬЯ АМЖИХ УУ? ТААНУУД ҮГҮЙ ЗУУН САЯ ГҮЙЦЭЭ
Хүүхдийн амь насаар тоглочихоод сайхан наадлаа гэдэг ардчисан нэртэй орон. Дундад зууны үеийн наадам. Эрийн гурван наадам унаач хүүхэд нь эр хүнүү. Ичих нүүргүй мангасууд. Ядуусын хүүхдийг эрж сурдаг болсон. Уяачид хүүхдийг зодож, доромжлох бол хэвийн үзэгдэл. Одоо бүр өвөр монголд аваачдаг болсон гэнэлээ.
shal t1 hvn bna