Дүнжингаравын дэлбэрэлтийн орон сууцаас бусад хохирол ₮1.8 тэрбумаар тогтоогджээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд энэ оны нэгдүгээр сарын 24-ний шөнө газ тээвэрлэсэн машин, дунд оврын суудлын тэрэгтэй шүргэлдсэнээс үүдэж, дэлбэрэлт болсон.
Тухайн хэргийг Улсын Ерөнхий Прокурорын Газраас байгуулсан ажлын хэсэг шалгаж буй. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд 250 хүнээс мэдүүлэг авч, зургаан төрлийн 62 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж, 58 дүгнэлтийг гаргуулан, зарим эд зүйл, хөрөнгийн үнэлгээг тогтоожээ.
Тодруулбал, өнөөдрийн байдлаар гудамж талбай, зам байгууламж, тээврийн хэрэгсэл, сургууль, оффис, аж ахуйн нэгжид 1.8 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Дүнжингаравын осолтой холбоотой мэдээллийг доорх холбоосоор унших боломжтой.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орон сууцыг нэмэхээр бүүрч их тоо гарахнээ монгол улсад иргэд хохироод үлддэг тогтолцоотой тийм хуультай улсдаа