СПОРТ
Budapest Cup-2024: Б.Тэргэлнаран, Н.Хосбаяр нар алтан медаль хүртлээ

Унгар улсын Будапешт хотноо 37 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "BUDAPEST CUP" тэмцээн өсвөр үе, Залуучууд гэсэн ангиллаар амжилттай болж өндөрлөв. Энэхүү тэмцээнд нийт 37 орны 150 гаруй байгууллагын 2100 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас “ONE TEAM" judo club-н 6 тамирчин оролцож дараах амжилтыг гаргав. Тодруулбал,
Өсвөр үеийн ангилалд,
- -55кг Н.Хосбаяр Алтан медаль (цом)
- +70кг Б.Тэргэлнаран Мөнгөн медаль
- -70кг А.Лхагважав Хүрэл медаль
- Залуучуудын ангилалд,
- +78кг Б.Тэргэлнаран Алтан медаль (цом) тус тус хүртлээ.
Мөн "One Team" judo club 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаараа багийн дүнгээр наймдугаар байрт шалгарлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.